- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Байгаль эх хүн төрөлхтөнд бэлэглэсэн гайхамшгуудын нэг бол эрдэнийн чулуу билээ. Чулуу бүхэн өөр өөрийн увидас, ид шидтэй гэдэг. Та бүхэнд эрдэнийн чулууны анагаах увидасын тухай хүргэж байна.
Усан болор: Энэ чулуу нь эрүүл энх байхын бэлгэдэл болдог. Иймээс хүмүүс усан болорыг их ачаалалтай өдрийн дараа, эсвэл компьютерийн ард удаан сууснаас болж нуруу их өвдөх үед нуруун доороо хийж хэвтдэг байна.
Оюу: Эрт дээр үеэс эхлэн оюуг аз жаргалын чулуу гэж нэрлэж иржээ. Оюу нь энх тайван, амар амгалан байдлыг бэлгэддэг. Үүнээс гадна эртний хүмүүс энэ номин хөх өнгийн чулууг хайр дурлалын бэлгэ тэмдэг хэмээн тооцож ирсэн байна. Хэрвээ хэн нэгэнд оюу бэлэглэвэл энэ нь тэр хүндээ үргэлж аз жаргал авчирдаг аж.
Хас: Хас эрэлхэг зоригтнуудын чулуунд тооцогддог. Тагш хас уувал ямар ч өвчнөөс салдаг гэдэг үг бий. Хэрэв та ингэмээр байвал аягатай усанд хас чулуу хийж хонуулаад өглөө өлөн элгэн дээрээ уугаарай.
Гартаам: Эртний хууч яриагаар гартаам нь эрүүл энх, урт удаан нас, саруул ухаантай байхын бэлгэ тэмдэг гэнэ. Аливаа муу муухайгаас хамгаалаад зогсохгүй бүсгүй хүний цэвэр ариун байдлыг сахиулж, алдар нэрийг авчирдаг.
Боржин: Эртний ацекуудад энэ чулуутай холбоотой зан заншил байжээ. Тэднийг бишрэн шүтэх үйл ёслолдоо боржинг заавал оролцуулдаг байжээ. Чин зориг, тэсвэр хатуужил, оюун ухаан, нигүүлсэл, энэрэл энэ бүгд боржингийн бэлэглэгч гайхамшигт чанарууд юм.
Ягаан болор: Энэ чулуучин үнэнч цагаан сэтгэл, аюулгүй байдлыг өөртөө агуулдгаараа онцлогтой. Тэр хэзээд хайр харамгүй, амь биеэ хайрладаггүй баатарлаг хүмүүст аз, жаргал авчирдаг гэнэ. Цагаан болороор арьсныхаа аль нэг газарт үүссэн үрчлээсийг зөөлөн үрвэл арилдаг байна.