Монголбанкнаас сар бүр зохион байгуулдаг хэвлэлийн хурал өнөөдөр боллоо.
Монгол Улсын хэмжээд инфляцийн түвшин 8.1 хувьтай байгаа. Харин Улаанбаатар хотын хэмжээнд инфляцийн түвшин 9.7 хувьтай байгаа нь улирлын шинж чанартай үнийн өсөлт юм. Шалтгаан нь махны үнэ ханш 1.7, нүүрс, түлээ 2.4, бензин шатахууы үнэ 1.3 хувийг эзэлж байгаа юм. Дээрх бараа бүтээгдэхүүний хувьд улирлын чанартай үнэ ханш өссөнөөс болж инфляцийн түвшин өссөн үзүүлэлт гарсан гэлээ.