Иргэд худалдан авч буй хүнсний бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэсэн он, сар, өдөр, үйлдвэрийн хаяг, хадгалах нөхцөл зэрэг шошгын мэдээлэлтэй сайн танилцдаггүй. Тэгвэл энэ мэт хайнга ханддаг үйлдлээс улбаалан худалдаачид хадгалах хугацаа нь дууссан бүтээгдэхүүн зарах нь буурахгүй байна.
МХЕГ-ын холбогдох хүмүүс Барс-1 худалдааны төвд хүнсний худалдаа эрхлэгчдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ. Шалгалтын явцад “Барс Импекс”ХХК-ний “Барс-1” худалдааны төвийн лангуу түрээслэгч иргэн О.Хангайн П-1 лангуунаас хүнсэнд хэрэглэх хугацаа нь дууссан Ricco нэрийн ОХУ-д үйлдвэрлэгдсэн майонез худалдаалж байсныг илрүүлж, хураан авсан байна. Зөрчлийн тухай 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх заалтын дагуу торгуулийн арга хэмжээ аван НМХГ-ын даргын 02-01/68 тоот мэдэгдэл хүргүүлэн ажилласан байна.
Иргэдэд худалдан авч буй хүнсний бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэсэн он, сар, өдөр, үйлдвэрийн хаяг, хадгалах нөхцөл зэрэг шошгын мэдээлэлтэй сайн танилцаж худалдан авалт хийхийг зөвлөж байна.