Халаасны хулгайн гэмт хэргийн 85 хувийг гар утасны хулгай эзэлдэг байна. Жилд 60000 гаруй гар утас хулгайд алддаг гэсэн тоо баримт байдаг бөгөөд тэр болгон буцаан олддоггүй билээ.
Тэгвэл Харилцаа холбооны зохицуулах хороо,Үндэсний Дата төв, ХЗДХЯ -ГХУСАЗ Unite,l Mobicom, Stytel, G-Mobile компаниуд хамтран цахим сайтыг бүтээсэн байна. Иргэд гар утасныхаа IMEI код, утасны дугаараа бүртгүүлснээр хулгайд алдсан гар утсаа хурдан шуурхай олох боломжтой боллжээ.
утсан дээрээ *#06# тэмдэгтүүдийг байршуулаад дуудлага хийх ногоон товчийг дараарай. Ингэхэд таны утасны MI код гарах бөгөөд тус кодыг SMARTDEVICE.MN цахим хаягт байршуулснаар та гар утсаа хулгайд алдсан ч өөр хэн нэгэн ашиглах үед нь олох боломж
Та гар утасныхаа IMEI кодыг www.smartdevice.mn сайтад бүртгүүлснээр гар утсаа мартсан болон хулгайд алдсан тохиолдолд уг сайтад бүртгүүлсэн IMEI кодыг ашиглан таны гар утсыг цагдаагийн байгууллага олж өгөх юм.
"Иргэн та гар утасныхаа IMEI код, гар утасны дугаарыг өөрийн нэр дээр бүртгүүлнэ. Ингээд гар утсаа хулгайд алдсан тохиолдолд "алдагдсан" төлөвт шилжүүлэх юм. Хулгайч тухайн утсанд сим карт хийсэн тохиолдолд үүрэн холбооны операторт мэдээлэл очиж, оператор хэрэглэгчийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад шилжүүлнэ. Таны нэр дээр бүртгэл бүхий гар утсыг өөр хүн ашиглах боломжгүй гэсэн үг. Таны нэр дээр бүртгэл бүхий гар утсыг өөр хүн ашиглах боломжгүй. Нэг хүн өөрийн нэр дээр ашиглаж буй бүх ухаалаг утас, төхөөрөмжөө бүртгүүлэх боломжтой" хэмээн ХХЗХ-ны мэргэжилтэн Т.Батболд хэлэв.
Тухайлбал утсан дээрээ *#06# тэмдэгтүүдийг байршуулаад дуудлага хийх ногоон товчийг дараарай. Ингэхэд таны утасны MI код гарах бөгөөд тус кодыг SMARTDEVICE.MN цахим хаягт байршуулснаар та гар утсаа хулгайд алдсан ч өөр хэн нэгэн ашиглах үед нь олох боломж бүрдэж байна.