“Иргэний эрхийн тунхаглал" нийгэмд үйлчлэх ТББ-аас "Ч.Сайханбилэг Монгол Улсын Ерөнхий сайд байх үед буюу 2016 оны 6-р сарын 13-ны өдрийн Засгийн газрын 330-р тогтоол батлагдаж Засгийн газар "Эрдэнэт үйлдвэр"ХХК болон "Монгол Росцветмент" үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авах давуу эрхээсээ татгалзсан. 330-р тогтоол батлагдсанаас хойш нэг жил гаруйн хугацаанд "Монголиан Корп Корпоррейшн" гэх хувийн компани 49%-ийн хувьцааг өөрийн мэдэлд авсанаар ногдол ашгаа авч эхэлсэн" гэлээ.
Өнөөдрийн байдлаар Эрдэнэтийн 49 хувийг “Монголиан Копр Корпорейшн” компани эзэмшээд байгаа билээ. Гэвч Засгийн газрын 2017 оны 2 сарын 10-ны өдөр батлагдсан 23-р тогтоолоор Эрдэнэтийн 49 хувийг зарсан 330-р тогтоолыг хүчингүй болгосон. Гэвч “Монголиан Копр Корпорейшн” 23-р тогтоолын нэгдүгээр заалтыг хэрэгжүүлэх сонирхолгүй иргэдийг төөрөгдүүлж байгаа талаар “Иргэний эрхийн тунхаглал” нийгэмд үйлчлэх ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тус ТББ-аас Засгийн газрыг 23-р тогтоолоо хэрэгжүүлээч хэмээн хүсэж байгаа бөгөөд 330-р тогтоолыг хүчингүй болгосон ч ажлаа хэрэгжүүлэхгүй байгаа Засгийн газрын газрыг шүүхэд хариуцагчаар дуудахаар болсон гэнэ. Үүнээс болж 2017 оны хоёрдугаар сараас хойшхи хугацаанд 49%-ийнхаа ногдол ашгийг “Монголиан Копр Корпорейшн” компани өнөөг хүртэл хүртэж байгаа юм.
Тэдний хувьд удаа дараа шүүхэд хандсан ч анхан шатны шүүх дээр унасан. Гэхдээ одоо Захиргааны хэргийн дээд шатны шүүхэд 330-р тогтоолыг хүчингүй болгосон тул үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэсэн заалтаар хандсан байна. Иймд Засгийн газар хариуцагчаар дуудагдан, “Монголиан Копр Корпорейшн” гуравдагч этгээдээр шүүхэд дуудагдах нь ойлгомжтой болжээ.
Уг хэрэг шүүхээр эцэслэн тогтоогдвол Эрдэнэтийн 49 хувь Монгол Улсын Засгийн газрын мэдэлд очих юм.