СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2019-01-22

Умайн хүзүүний хавдрын шинжилгээнд хамрагдах насны ангиллыг танилцуулж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Манай улсын 100.000 эмэгтэй тутмын 28 нь умайн хүзүүний хорт хавдраар өвдөж байна. 2017 онд л гэхэд умайн хүзүүний хорт хавдрын 356 шинэ тохиолдол бүртгэгдсэн.. Шалтгаан нь хүний хөхөнцөр вирус бэлгийн замаар халдварладаг.

Уг хорт хавдар үүсэх хамгийн том эрсдлийг “хүний хөхөнцөр вирус” үүсгэдэг бөгөөд бэлгийн амьдралд орсон хүмүүсийн 90 гаруй хувь нь тухайн вирусын тээгч байдаг аж

Хэн ч энэ вирусыг тээгч байх боломжтой гэдгийг ухаарч үзлэг шинжилгээг заавал хийлгэх шаардлагатай. Умайн хүзүүний хорт хавдар эхэн үедээ ямар нэгэн зовиур шаналал өгдөггүй учраас хүний хөхөнцөр вирусын шинжилгээг өгснөөр өвчнийг эрт үед нь оношлох боломжтой болно. Ингэснээр эмчилгээ амжилттай явагдаж амь нас тань аврагдаж таны гэр бүл бүрэн бүтэн үлдэнэ. .

Хавдар судлалын үндэсний төвийн мэдээгээр Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл тасралтгүй нэмэгдэх хандлагатай байгаа талаар мэдээлэв. . Иймд умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд эсийн шинжилгээндээ хамрагдахыг эрүүл мэндийн байгууллагууд уриалжээ. 2019 онд умайн хүзүүний эсийн шинжилгээний урьдчилан сэргийлэх үзлэгт дараах насны хүмүүс хамрагдах юм. Тиймээс харьяа өрх, дүүргийнхээ эмнэлэгт шинжилгээнд хамрагдаарай.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.