ГССҮТөвийн эмч, сувилагч нар Монгол Улсын хэмжээнд анх удаа 21 аймаг 9 дүүрэгт “Гэмтэл Согогийн Сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах нь” сэдэвт 1 багц цагийн сургалт зохион байгуулахаар төлөвлөн Дархан уул аймгаас эхлүүлжээ.
Гэмтэл согогийн сувилахуйн тусламж үйлчилгээний орчин үеийн дэвшилтэт арга техникүүдийг онол, дадлагатай хослуулж явуулснаар гэмтэл согогийн үеийн тусламжийг зөв үзүүлэх, дадал хэвшүүлэх, гэмтлийн дараах сувилахуйн тусламж үйлчилгээг чанартай хүргэх зорилготой.
Тус сургалтад Дархан уул аймгийн Нэгдсэн эмнэлэг, өрх, сум, сум дундын эмнэлгүүдийн сувилагч, тусгай мэргэжилтнүүд хамрагдлаа.
ГССҮТөвийн эмч, сувилагч нар цаашид 21 аймаг 9 дүүрэгт “Гэмтэл Согогийн Сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах нь” сэдэвт сургалтыг хийх ажээ.