Монголын сайхан ээжүүдийг төлөөлөн олон улсын тэмцээнд оролцох гэж байгаа А.Дэлгэрцэцэгийг БСШУСЯ-наас “Хүүхэд хамгааллын элч”-ээр батламжилж, батламжийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан гардуулан өглөө. Хүүхэд хамгааллын элчээр одонтой ээж, залуу ээж, сайхан эхнэрийн нэгэн төлөөлөл болсон А.Дэлгэрцэцэг тодорч байгаа нь учиртай.
Тэрбээр ханьтайгаа 10 жил амьдарч, 2 хүү, 2 охинтой бөгөөд өнгөрсөн жил 33 насандаа Одонтой эхчүүдийн дунд “Mrs Mongolia world 2018-Гоо ээж” улсын анхдугаар уралдааны анхны ялагчаар тодорсон юм. Дөрвөн хүүхдийн ээж А.Дэлгэрцэцэг маань энэ оны гуравдугаар сарын 6-17 хүртэл БНХАУ-д зохион байгуулагдах “Mrs International World” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох сайхан бүсгүй.
“Ээж хүн хамгийн хүчтэй, үр хүүхдийнхээ төлөө хамгийн их санаа зовнидог, хамгаалахын тулд хамгийн ихээр тэмцэж чаддаг. Тийм хүчирхэг бас сайхан эмэгтэйн төлөөлөл олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөх гэж байгаад баяртай байна. Хүүхэд хамгааллын элч болон дуу хоолойгоо хүргэнэ гэдэг маш чухал. Олон нийтийн анхаарлыг хүүхэд хамгааллын асуудалд татах, уриалан манлайлах, бодит ажил өрнүүлэхэд нөлөөлөхөд идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
Хүүхдүүдийнхээ төлөө алдарт ээжүүдийнхээ төлөөлөл болж, залуу ээжийн хувиар өөрийнхөө дуу хоолойг хүргэх болсондоо баяртай байна. Төрөөс хэрэгжүүлж байгаа бодлогын хүрээнд хамтарч ажиллана. Сүүлийн үед гэр бүл салалт их болсон. Эцэг, эхийн буруутай үйлдлээс болж хүүхэд өнчирч хоцорч байгаа. Тэгэхлээр миний хэлэх юм гэвэл эмэгтэй хүн нийгэмд хүчтэй байх ёстой. Хүчтэй байна гэдэг маань юм болгоныг тэвчээд байх биш. Гэр бүлд эмэгтэй хүний эзлэх байр суурь эцэг хүнтэй адилхан байж, бүхнийг хамтарч хийж байж гэр бүл тогтвортой байх юм болов уу.
Тэгэхлээр миний хэлэх юм гэвэл эмэгтэй хүн нийгэмд хүчтэй байх ёстой. Хүчтэй байна гэдэг маань юм болгоныг тэвчээд байх биш
-Хамгийн сайхан эмэгтэй гэдэг бол хүнтэй суусан, хүүхэдтэй эмэгтэй юм. Тэгээд эх хүнээр дамжуулаад нийгэмд аливаа зүйлийг болгох талаас нь эерэг, сайн сайхан талаас нь хүргэх нь хамгийн үр дүнтэй. Тэр хүний хэлж байгаа үг, үйлдлийг ард түмэн, нийгэм маань хүлээж авахдаа хурдан байдаг.
2016 онд миний бие “Mrs International World” тэмцээнд Монголоо төлөөлж, анх удаагаа явж шилдэг 12-т шалгарсан байдаг. А.Дэлгэрцэцэгийн хувьд Монголоос хоёрдахь удаагаа оролцох гэж байгаад баяртай байна. Уг тэмцээнд 20 дээш насны заавал хүнтэй суусан байх ёстой бөгөөд хүүхэдтэй байх ёстой гэсэн шаардлага тавьдаггүй. Тухайн үед уг тэмцээнд оролцож байхад 2-6 хүүхэдтэй ээжүүд оролцож байсан. Тэмцээний гол зорилго нь нөхөртэй эмэгтэйчүүдээр дамжуулан аливаа болохгүй байгаа зүйлийг болох талаас нь хийж, бүтээхийг зорьдог байгаа.