СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-01-18

ШУУД: Д.Дорлигжавын өмгөөлөгчид: Авлигын мөнгийг дансаар өгдөг тэнэг байхгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Иргэн Т.Ганболд нь Д.Дорлигжавыг Улсын ерөнхий прокурорын алба хашиж байхдаа өөрийг нь дарамтлан 4 сая ам.долларыг дээрэмдсэн авсан гэсэн утга бүхий мэдээллийг олон нийтэд тараасан билээ.

Иймд өнөөдөр Д.Дорлигжавын өмгөөлөгч болох Э.Амархүү, Т.Мөнх-Оргил нар мэдээлэл хийсэн юм.

Т.Ганболдын хэлж буй 4 сая ам.доллар нь өмнөх бизнесийн харилцааны явцад үүссэн өр төлбөрийг шилжүүлсэн асуудал байтал төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүний хамаарал бүхий этгээдэд авлига өгсөн мэтээр тайлбарлаж байгаа нь санаатайгаар хэлмэгдүүлж, гүтгэж байна. Өмгөөлөгч Т.Мөнх-Оргил “. Д.Дорлигжав дээрх мөнгөнөөс ганц ч зоос аваагүй гэдгийг мэдэгдмээр байна. Ямар учраас гүтгэж байгааг шүүхийг байгууллага тогтоох байх” гэсэн юм.

Д.Дорлигжавын өмгөөлөгч Э.Амархүү: Гүтгэлгийн чанартай гэмт хэрэг. Бид эцсээ хүртэл тэмцэнэ

-Хэвлэлийн хурлын үеэр дурдсан компаниудтай Д.Дорлигжав холбоотой юу?

-.

-Энэ хүнийг гүтгэх ямар шалтгаан байна вэ?

-.

-Т.Ганболд, Дорлигжав хоёр урьд нь холбоотой байсан уу?

-Ямар ч холбоотой байгаагүй. Д.Дорлигжав гуай мэдэгдэхдээ “Би энэ хүнтэй ганц ч удаа уулзаж байгаагүй” гэсэн байдаг.

-Яагаад 4 сая ам.доллараар гүтгэж байгааг юу гэж харж байна вэ?

-Өнөөдөр олон нийтэд нэг гэрээний нэгхэн зүйл заалтыг аваад эн дээр тайлбар хийж байгаа нь, хавтаст хэргийн мэдээллийг задруулж байна. Өөрт байгаа хавтаст хэргийн материалыг задруулах эрхтэй байсан юм бол бүтнээр нь задруулах эрхтэй. Яагаад бүтнээр задруулж болохгүй байгаа юм бэ. Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны нууцлал юм бол уг нууцлалыг даваад задруулаад байгаа. Энэ хүн мөрдөн шалгах үйл ажиллагааны нууцыг задруулсан. Зөвшөөрлийг дагуу задруулсан юм бол хавтаст хэрэгт байх ёстой. .

Шүүхээс үнэн мөнийг тогтоож, Т.Ганболд Д.Дорлигжавыг гүтгэсэн гэдгийг эхний ээлжинд,  дараа нь яагаад гүтгээд байгаа гэдгийг тогтоолгоно.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.