СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Э.Бат-Үүл: Би ямар ч гэм буруутай үйлдэл хийгээгүй, үүнийгээ нотолно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай нартай холбоотой хэргийн талаар манай сайт өмнө нь дэлгэрэнгүй мэдээлэл өгч байсан. 

Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр товлосон боловч .

Шүүхийн явцийн талаар Э.Бат-Үүлээс тодруулга авав. Тэрбээр

-Намайг өмгөөлөх өмгөөлөгч ирээгүй учраас хойшлуулахаар болсон. Шүүх хурлын урьдчилсан хуралдаан надтай холбогдуулсан хэргийг байцаан шийтгэх явцад хууль ноцтойгоор зөрчсөн асуудал гарсан. Мөрдөн байцаалтын явцад намайг гэм буруутай гэж харуулах гэсэн тархи угаасан үйл ажиллагаа явсан. Ингээд мөрдөн байцаалтын үйл явцад нийтэд дэлгэхгүй байх үүрэг амлалт явуулж байсан. Намайг шүүхийн шийдвэр гараагүй байхад гэм буруутай гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлсэн маш том сурталчилгаа нийгэмд явчихсан. Би бол Үндсэн хуулиар шударга шүүхээр шүүлгэх эрхтэй. Тийм учраас би шударга шүүхээр шүүлгэх хүсэлтэй байна. Хэргийг нээлттэй явуулахыг шаардаж байна. Би ямар ч гэм буруутай үйлдэл хийгээгүй. Үүнийгээ шүүх дээр нотолно хэмээсэн юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.