Өнгөрсөн Лхагва гариг буюу энэ сарын 16-нд Нийслэлинй ИТХ-ын хурал болж хотын даргыг томилох санал хураалт явуулсан. Ингээд хотын даргад заалнаас өөрийгөө өнэр дэвшүүлсэн С.Мөнхчулуунд Нийслэлийн ИТХ-ын 43 төлөөлөгчийн олонхи буюу 24 төлөөлөгч саналаа өгснөөр түүнийг хотын дарга болохыг дэмжсэн юм.
Харин шинэ хотын даргыг томилох хуралдаанаас гарсан дүнг Монгол Улсын Ерөнхий сайдад өчигдөр хүргүүлэх ётсой байсан ч энэ асуудалд гацаа үүсчээ. Учир нь ЗТХ-ийн дэд сайд асан Б.Цогтгэрэлийн хадам ээж, “Улаанбаатар радио”-ийн захирал У.Булган С.Мөнхчулууныг хотын даргаар томилбол ашиг сонирхлын зөрчил үүснэ хэмээн үзэж Ерөнхий сайд болон АТГ-т гомдол гаргажээ.
Харин түүний энэ гомдлыг хотын даргад өрсөлдсөн С.Амарсайханы талынхны явуулга гэж хардах хүмүүс байна. Яагаад гэвэл, С.Амарсайхан, С. Мөнхчулуун нар хотын даргад өрсөлдөх үед С.Амарсайханы хүмүүс зарим төлөөлөгч нарыг дарамталж “С.Амарсайханд санал өгөхгүй бол албан тушаалтай нь ярина” гэх мэд асуудал үүссэн гэх яриа ч гарч байгаа билээ. Өөрөөр хэлбэл, С.Амарсайхан ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд С.Мөнхчулууныг хотын даргад батламжлуулахгүй байх арга сэдэж байгаа нь энэ гэж зарим хэвлэлд онцолжээ.