СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-01-17

Хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээн батлаагүй байна гэсэн шийдвэрийг Цэц гаргалаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Өнөөдөр болсон Үндсэн хуулийн цэцийн  Их суудлын хуралдаанаар  Сонгуулийн тухай хуулийн зохицуулалтаар Үндсэн хуулийн цэцийн  тогтоолоор өмнө нь хүчингүй болгосон холбогдох хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх маргааныг хянан хэлэлцлээ.  

 Хуралдаанаар . Тодруулбал, 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулийн дээрх зохицуулалт Үндсэн хуулийн цэцийн  тогтоолоор хүчингүй болгосон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтын зохицуулалтаас агуулгын хувьд ялгаатай байна хэмээн Цэц үзлээ.

“Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно.” гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн зохицуулалт болсон байна гэж Үндсэн хуулийн цэц дүгнэлээ

 Сонгуулийн тухай хуулийн уг зохицуулалтаар сонгуулийн зардлын хяналт, нээлттэй, ил тод байдлын үндсийг тогтоон сонгуулийн санхүүжилтийн болон зардлын тайлан гаргахыг шаардаж улс төрийн намын санхүүгийн үйл ажиллагааг хөндлөнгийн хяналттай, хариуцлагатай болгож, сонгуулийн тэгш, шударга байдлыг баталгаажуулах, иргэний улс төрийн эрхийг хангах хууль зүйн баталгааг бүрдүүлсэн байна. Мөн энэ заалт нь .

 Харин Үндсэн хуулийн цэцийн 2010 оны тогтоолоор хүчингүй болгосон хуулийн заалт нь зорилгын хувьд зөвхөн нам, эвслийг сонгуульд бүртгэхтэй холбоотой харилцааг зохицуулж байсан ба сонгуульд оролцсон нам, эвсэл сонгуулийн зардлын тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол дараа дараагийн хэдэн ч удаагийн сонгуульд оролцуулахгүй байж болох тодорхой бус үргэлжилсэн үр дагаврыг үүсгэхээр байв. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.