СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар С.Мөнхчулуун сонгогдлоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Админ
5 жилийн өмнө

 

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаан өнөөдөр өглөө 10 цагт эхлэх байсан боловч, ирц бүрдээгүйн улмаас 11 цагийн үед 85 хувийн ирцтэйгээ эхэллээ. МАН-ын Удирдах зөвлөлийн 29 гишүүн 100 хувь НИТХ-ын дарга С.Амарсайханы нэрийг Нийслэлийн Засаг даргад дэмжсэн учир хуралдаан "хурдтай" хуралдаж шинэ Засаг даргыг томилно гэсэн хүлээлт байсан боловч, заалнаас НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун нэр дэвшсэн учир хоёр дахь удаагаа завсарласан юм. 

Ингээд 14 цаг 30 минутын үед эхэлсэн хурлаар Засаг даргад нэр дэвшигчийг санал хураалтаар шийдвэрлэх, тооллогын комиссийг таван хүний бүрэлдэхүүнтэй баталлаа. 

Санал хураалтад 43 төлөөлөгч оролцсоноос саналын тоо 21, 21-ээр тэнцэж, нэг хүчингүй санал гарсан учир дахин санал хураалт боллоо. Заалнаас нэр дэвшсэн С.Мөнхчулууныг ийм өндөр санал авна гэж МАН-ын Удирдах зөвлөл тооцоогүй нь лавтай.  

Эцэст нь хоёр дахь санал хураалтын дүнг танилцуулахад 19 төлөөлөгч С.Амарсайханд, .

НИТХ-ын хуралдааны тогтоолыг Ерөнхий сайдад өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд батламжилсан тохиолдолд албан ёсоор хотын дарга томилогдоно. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.