СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2019-01-16

“YouTube” аюултай, хор хөнөөлтэй бичлэгүүдийг хориглов

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Дэлхийн хамгийн өргөн хэрэглээтэй цахим сүлжээнүүдийн нэг “YouTube” суваг  аюултай, хор хөнөөлтэй, амь насанд хүрч болохуйц чэлленж, бичлэгүүдээс татгалзаж байгаагаа мэдэгджээ.

Аюултай, хор хөнөөлтэй бичлэгүүдийг хүмүүс дагаж хийх, дуурайснаар гэмтэж бэртэх, амь насаа алдах ч эрсдэлтэй байдаг. .

Нөгөө талаар “YouTube” сувагт байрлуулсан аюултай дүрс бичлэгүүдийг олон сая хүн үзэж, сонирхлыг нь татсан байдаг. Гэсэн ч редакцийн хамт олон эдгээр бичлэгүүдийг дахин байршуулахгүйн тулд хичээж ажиллана гэжээ.

Энэ тухай мэдээлсэн эх сурвалжууд сонирхолтой бичлэг, баримтуудын аль нь аюултай, аль нь аюулгүй гэдгийг хэрхэн ангилах тал дээр эргэлзээтэй гэж үзэж байна.

 

 

 

“YouTube” суваг хүүхдийн сэтгэлзүйчидтэй хамтран ажиллаж бичлэгүүдэд ангилан ялгалт хийх аж.

Өнгөрсөн оны тавдугаар сард Миннесотад амьдардаг 20 настай Монализа Перез найз залуугаа буудаж хороосны дараа хагас жилийн хорих ял авсан. Тэд бичлэг дуурайж дүрсгүйтэж байгаад алдаа гаргасан байв. .

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.