СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

С.Баярцогтыг дахин цагдан хорилоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

АТГ-аас Сангийн сайд асан С.Баярцогтыг дахин цагдан хорьсон гэх мэдээллүүд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байна. Харин энэ асуудлаар АТГ-аас тодруулахад,

Харин саналыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 14:00 цагаас хэлэлцэж С.Баярцогтыг дахин нэг сар цагдан хорих саналыг хангаж шийдвэрлэжээ.

Шүүхийн албан ёсны шийдвэрт,

Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогтыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад, С.Баярцогтыг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно. гэжээ

 С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг Оюутолгойн гэрээг хийхдээ эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэрээр бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа билээ. Түүнийг өнгөрсөн хавар сар гаруй хугацаанд цагдан хорьж шалгаж байсан юм.

Мөн АТГ-аас нэр бүхий 23 гишүүнийг ЖДҮХС-тай холбоотойгоор шалгах гэж байгаа гэх мэдээлэл гарч байна.  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.