СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд нар мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын ЖДҮ-тэй холбогдсон гишүүд мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж эхэлжээ.

Уг нь дээрх дөрвөн гишүүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон учраас АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал гаргасан байдаг. Харин уг саналыг Прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэн дээрх гишүүдийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал гаргаж байнгын хороод болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлсэн юм.

Харин өнгөрсөн долоо хоногт шат шатны байнгын хорооо болон чуулганы хуралдаануудаар дээрх гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн билээ.

Ингэхдээ,

“Мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй тул мөрдөн байцаах байгууллага шалгалтаа дуусгатал түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал тавьсан гишүүд дуудсан цагт нь тус бүртээ нэг удаа АТГ-т мэдүүлэг өгсөн, мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан зүйлгүй” гэж үзсэн юм.

Тухайн гишүүд ч өөрсдөө “АТГ-ын дуудсан цагт очиж мэдүүлэг байцаалтаа өгнө” гэдгээ  чуулганы хуралдаан дээр хэлж байсан.

Гэтэл УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас бусад мөрдөгчийн мэдэгдэх хуудас болон прокурорын дуудах хуудсыг хүлээн авахгүй, хүрэлцэн ирэхгүй байгаа нь хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг үл хүндэтгэж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байна АТГ үзэж байна.   

Тиймээс АТГ-аас дээрх нэр бүхий гишүүдэд болон тэдний өмгөөлөгч, гэр бүлийн гишүүд, УИХ-ын Тамгын газар, гишүүний ажлын албанд хандаж, Прокурорын тогтоолыг танилцуулах шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаа юм байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.