Манай урд хөрш БНХАУ-д гахайн халдварт мялзан өвчин гарсантай холбоотойгоор Монгол улсын Засгийн газрын 2018 оны 11 сарын 4-ны шийдвэрээр хилээр гахайн мах оруулахыг хоригложээ. Гэтэл энэхүү шийдвэрийг үл ойшоон оны өмнөхөн урд хилээр их хэмжээний гахайн мах орж иржээ. Тухайн үед хил, гааль, мэргэжлийн хяналтынхан энэхүү махыг “оруулахгүй” хэмээн тэмцсэн боловч, нөлөө бүхий улстөрчийн компани хэмээн дээрээс мундагласан учир аргагүйн эрхэнд нэвтрүүлсэн байна.
Мялзантай гахайн мах идвэл хүн энэхүү өвчний вирусээр халдварлахгүй ч тээгч болох магадлалтай юм.
Бид дараагийн удаад энэхүү улстөрчийн нэр болон хамаарал бүхий компанийн нэрийг олон нийтэд хүргэх болно.