Томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа энэ үед эмийн борлуулалт эрс нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд “Тамифлю” гэх эм их эрэлттэй байгаа. Тэгвэл А хүрээний дэд хэв шинжийн вирус илэрсэн хүүхдүүдэд “Тамифлю” эмийг эмч нар бичиж өгч байгаа тул иргэдийн дунд эрэлт хэрэгцээ ихэссэн байна. Яагаад зөвхөн энэ эмийг санал болгож байгаа талаар болон олдоц үнэ өртгийн талаар сурвалжиллаа.
Эмийн сангуудаар иргэд “Тамифлю” эмийг асууж, сурагласан хүмүүс тасрахгүй байгаа талаар Бөмбөгөр худалдааны төвийн хэд хэдэн эмийн сангаар ороход л мэдэж болно. Эмийн санч нь нар сүүлдээ “Гэв гэнэт хүмүүс энэ эмийг асуугаад байхын хэн оруулж ирдэг юм бол. Манайд зарагддаггүй эм. Эмч бичиж өгсөн гээд эмийн жороо барьсан хүмүүс энэ эмийг хайж байна” гэсэн тайлбарыг хэлсэн юм.
Тэгэхээр дээрээс өгсөн удирдамжийн дагуу эмч нар “Тамифлю” эмийг бичиж, "Монос"-ын эмийн сангаар борлуулж байгаа ажээ
Харин Чингэлтэй дүүрэгт байрлах “Монос төв фарммаркет”-ын эмийн сангаас “Тамифлю” эм зарагдаж буй эсэхийг лавлахад “Одоогоор түр тасарсан байгаа. Энэ сарын 15-наас буюу маргаашнаас худалдаалж эхэлнэ” гэсэн юм. Үнийн хувьд хэдэн төгрөгөөр зарагдах бол гэхэд “10 ширхэг нь 45000 мянган байсан байхаа” гэх хариултыг өгөв. Тэгэхээр зөвхөн “Монос”-ын эмийн сангуудаар зарагдаж байгааг олж мэдэв.
ЭМЯ-наас сүүлд мэдээлэл хийхэд уг эмийг ДЭМБ-аас буцалтгүй тусламжаар өгсөн бөгөөд дүүргийн эмнэлгүүдэд хувиарласан бөгөөд “Монос”-ын эмийн сангаар зарагдаж байгаа талаар мэдээлсэн байдаг.
Томуугийн А хүрээний дэд хэв шинжийн А/H1N1/, A/H3N2/ вирусийн идэвхжил нэмэгдэж, өвчлөл хүндрэх байдалтай байгаа тул хүүхдийн орны ачаалал цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа талаар өнгөрсөн амралтын өдөр ЭМЯ-наас мэдээлсэн. Уг мэдээллийн үеэр ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд “Ханиад томууны өвчлөл өндөр байгаа энэ цаг үед ДЭМБ-аас буцалтгүй тусламжаар өгсөн 550 хүн тун “Тамифлю” эмийг нийслэлийн эмнэлгүүдэд хуваарилсан ч хүрэлцээ муу хэвээр байна. ДЭМБ-аас дахин 75 мг “Тамифлю” эмийг 500 хүн тун, 45 мг “Тамифлю” эмийг 1200 хүн тунг өгөхөөр болсон” гэсэн юм.
Яагаад заавал “Тамифлю” эмийг эмч нар бичиж байгаа болон өөр эм санал болгож болох эсэхийг Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн амбулаторийн Хүүхдийн эмч С.Болоржаргалаас тодруулсан юм. “Гроприносон эмийг өнгөрсөн арваннэгдүгээр сар хүртэл санал болгож байсан ч сөрөг заалт хүүхдүүдэд илэрсэн тул эмч нар хүүхдэд уулгахаар бичихгүй байгаа. Ер нь бол вирусийн гаралтай эмийн хувьд нас заасан байдаг. Харин “Тамифлю” эмийг 3 сараас дээш настай хүүхдэд эмчийн зааврын дагуу жороор уулгаж болох заалттай. Өөр эм бичихээр эмч нар өөрсдөө дараа нь асуудалд орно. Иймд ЭМЯ-наас ирсэн удирдамжийн дагуу өвчтөнийхөө биеийн байдал, насны онцлогийг харгалзан үзэж эмээ бичдэг. Эцэг, эхчүүдэд зөвлөхөд хүүхдэдээ шингэн юм хоёр дахин их хэмжээгээр өгөх хэрэгтэй. Гаднын оронд шингэн юм уулгасаар байгаад зүгээр болгодог. Эм, антибиотик тэр болгон уулгадаггүй. Ердийнхөөсөө хоёр дахин их хооллох хэрэгтэй. Дан ганцхан гурил, махаар хоол хийх биш баяжуулсан, олон нэр төрлийн амин дэмтэй бүтээгдэхүүнийг хоолондоо ашиглах хэрэгтэй. Анхааруулж хэлэхэд олон нийтийн газар хүүхдээ дагуулж явахгүй байх хэрэгтэй. Эмийн эмчилгээ хийлгэж байгаа бол цагаар нь уулгах, гурав хоноод сайжрах төлөв илрэнгүүт эмийг нь уулгадаггүй хаячихдаг. Үүний улмаас дахиж шинэ халдвар авах эрсдэлтэй. Эцэг, эхчүүд гараа маш сайн угааж, чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийвэл ханиад томуу хүрэх нь бага, хүндрэх нь бага байдаг” хэмээсэн юм.
"Тамифлю" эм нь томуугийн эдгэрэх хугацааг нь эм хэрэглээгүй хүмүүсээр 1-2 хоногоор түргэсгэж хүндрэлээс 44-60 хувь хамгаална гэж үздэг
Тэгэхээр дээрээс өгсөн удирдамжийн дагуу эмч нар “Тамифлю” эмийг бичиж, "Монос"-ын эмийн сангаар борлуулж байгаа ажээ. Тэгвэл ДЭМБ-аас буцалтгүй тусламжийн хүрээнд олгосон “Тамифлю” эмийг дүүргийн эмнэлгүүд зөвхөн хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд өгч байгаа талаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэргэжилтэн хэлэв.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Томуу, томуу төст өвчний үед вирүст сонгомол үйлчлэх эмүүдэд: интерферон, ремантадин, амандатин, тамифлю, оксолины түрхлэг орно хэмээн иргэдэд мэдээлсэн байдаг.
Энэ “Тамифлю” эмийг АНУ-ын Эрүүлийн хамгаалах, нийгмийн үйлчилгээний яамны дэргэдэх хүнсний бүтээгдэхүүн, эм, эмийн бүтээгдэхүүний хяналтын удирдах газраас томуугийн үед Rapivab(Peramivir), Relenza( zenamivir), tamiflu ( Oseltamivir phosphate) гэсэн эмүүд л одоогоор хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг байна. Мөн Европын холбооны орнуудад tamiflu ( Oseltamivir phosphate), Alpivab( peramivir) , Relenza( zenamivir)- гэсэн 3 эмийг хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг ажээ.
"Тамифлю" эм нь томуугийн эдгэрэх хугацааг нь эм хэрэглээгүй хүмүүсээр 1-2 хоногоор түргэсгэж хүндрэлээс 44-60 хувь хамгаална гэж үздэг. Томуу төстэй шинжтэй ч томуугийн вирус илрээгүй бол үйлчлэхгүй. Өөрөөр хэлбэл энэ эмийг үйлчлэх болуу гэж тааж өгч болохгүй заавал шинжилгээ өгч байж, эмчийн зааврын дагуу уух хэрэгтэй гэнэ.