2019 онд "Ухаалаг эрчим хүч"-ний систeмд нэвтрэх суурийг тавих бөгөөд ингэснээр найдвартай тогтвортой ажиллагаа хангагдана,үр ашиг дээшилнэ, эрчим хүчний хэмнэлт, хөнгөлөлт эдлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Харин Улаанбаатарын утааг бууруулахын тулд Их тойруу дотор 13 дэд станци барихаар төлөвлөж байсан ч энэ ажил гацаанд оржээ. Учир нь газар чөлөөлөлтөөс болж айлууд, ААН-үүд газраа чөлөөлөхгүй байгаа учир гацсан байна. Эдгээр асуудлаар ЭХЯ-аас мэдээлэл хийлээ.