“Уул уурхайгүй Хөвсгөл”-өөс уул уурхайн асуудал тасрахгүй байна

ӨДӨР ТУТАМ

ONLINE TV

Шинэ мэдээ

МУ CONTENT

НИЙТЛЭЛЧДИЙН БУЛАН

Нийгэм

“Уул уурхайгүй Хөвсгөл”-өөс уул уурхайн асуудал тасрахгүй байна

“Уул уурхайгүй Хөвсгөл”-өөс уул уурхайн асуудал тасрахгүй байна

Хөвсгөл аймаг өнгөрсөн онд “Уул уурхайггаас ангид бүс нутаг” байхаа зарлаж, шинээр лиценз олгохыг зогсоож, үлдсэн газар нутгаа орон нутгийн тусгай хэрэгцээнд авч буйгаа тунхагласан. Гэвч “Уул уурхайгүй Хөвсгөл”-өөс ул уурхайн асуудал тасрахгүй байна.

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Могойн гол”-ын нүүрсний уурхайгаас 50-60 тоннын даацтай хүнд оврын ачааны машинууд өнгөрсөн жилээс эхлэн өдөрт 60,70-аараа цуваа үүсгэн Эрдэнэт рүү хууль бусаар нүүрс тээвэрлэж байсан билээ.

Иймд нутгийн иргэд холбогдох хууль хяналтынхан болон мэргэжлийн байгууллагуудад хандсанаар нүүрс тээврийг түр зогсоогоод байгаа юм.

"Хонх нь дуугарахаар дамар нь таг" гэгчийн үлгэрээр нэг асуудлаас салж дуусангуут өөр нэг асуудал дэгджээ.

Эдгээр компаниуд нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суман дахь Могойн голын уурхайгаас Эрдэнэт хүртэлх төмөр зам тавих Аспайр майнинг ХХК-ийн төслийн авто замыг барих гэж байгаа ажээ.

Тухайн үед сумын засаг дарга эзгүй байсан бөгөөд хуурамч гэдгийг засаг дарга өөрөө баталсан байна.

Иймд холбогдох хууль хяналтын байгууллагууд энэ асуудалд анхаарал хандуулж хууль бус үйлдлийг нь таслан зогсоохыг Хөвсгөлчүүд хүсчээ.

Хөвсгөл аймгийн иргэд Эрдэнэт-Овоот төмөр зам барих Аспайр майнинг ХХК-ийн үйл ажиллагааг байнга эсэргүүцдэг бөгөөд Хөвсгөл аймгийн 5-6 сумыг дамнуулан тавих уг төмөр зам нь эдийн засгийн ямар ч үр өгөөжгүйн дээр цэнгэг усны эх болсон Идэр, Тэс, Бүгсий, Сэлэнгэ голууд, түүний сав газрыг дагасан онгон дагшин байгаль, ан амьтныг сүйтгэж, малчдын амьдрал ахуйг сүйрүүлнэ гэж үздэг юм.

Санал болгох

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх