Дөнгөж сая УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа АН-ын санаачилсан УИХ-ыг тараах, УИХ-ын ээлжит бус сонгуулийг товлон зарлах тухай тогтоолыг дэмжиж буйгаа илэрхийлж самбарт гарын үсгээ зурлаа. Мөн түүний араас УИХ-ын гишүүн Х.Нямбаатар гарын үсгээ зуржээ. Ингэснээр уг тогтоолыг дэмжин гарын үсгээ зурсан 12 дэх гишүүн боллоо. Одоогийн байдлаар АН-ын долоон гишүүн дээр МАН-ын таван гишүүн гарын үсгээ зураад байгаа билээ.
УИХ-ыг тараах, УИХ-ын ээлжит бус сонгуулийг товлон зарлах тухай энэхүү тогтоолыг нийт гишүүдийн гуравны нэг нь дэмжиж гарын үсгээ зурсан тохиолдолд УИХ-ын чуулганаар хэлэлцэх боломж бүрдэх юм.
УИХ-ыг тараах тогтоолын төсөлд гарын үсэг зурсан гишүүдийн нэрс: