Технологийн зах зээлд хэрэглэгчид дизель, шатахуун хөдөлгүүртэй автомашинаас илүү цахилгаан автомашиныг сонирхож сонгох болжээ. Яг ийм шалтгаанаар дэлхийд тэргүүлэгч автомашин үйлдвэрлэгчид болох “Ford”, “Jaguar” компаниуд Европ дахь салбарууддаа ажлын байрны цомхотгол хийх гэж байна.
Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрал, дэлхийн дулаарал агаарын бохирдлын эсрэг хатуу чанга дүрэм ч мөн уг шийдвэрт нөлөөлсөн гэж шинжээчид харж байна. “Ford” компани Европын салбаруудад 42,500 ажилтантайгаас бараг 10 хувийг нь буюу 4,500 ажилтнаа цөөлөх юм байна.
Америк-Хятадын худалдааны дайн, Их Британи улс Европын холбооноос гарах гэж байгаатай холбогдуулан дэлхийн эдийн засаг савлагаатай байна. Энэ долоо хоногт Хятадын автомашины зах зээлд “Ford”, “Jaguar” зэрэг шатахуун, дизель хөдөлгүүртэй автомашины худалдаа буурсан гэдгийг мэдээлж байсан.
Эдийн засгийн шинжээч Морган Стэнлигийн ярьснаар “Ford” Европ дахь салбар ажиллах хүчээ 20-30 хувиар бууруулах шаардлагатай гэжээ.
Харин “Jaguar Land Rover”-ын Британи дахь худалдаа өнгөрсөн 2018 онд 4,6 хувиар буурч, 354 сая фунт стерлингийн алдагдалтай ажилласан байна.
Эх сурвалж: www.reuters.com