СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЖДҮ-чдийг хамгаалж үлдсэний төлөөсөнд Н.Энхболдыг УИХ-ын дарга болгохоор тохирчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
5 жилийн өмнө

 

УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо өчигдөр хачирхалтай шийдвэр гаргаж, ЖДҮ-дсэн дөрвөн гишүүнийг хамгаалж үлдсэн нь олон түмний бухимдлыг төрүүлээд байгаа. Дэд хорооны дарга Ц.Нямдорж 2018 оны 12 дугаар сард “ЖДҮ-чдийн хэрэг орж ирвэл хуулийн дагуу шийднэ. Өршөөхгүй” хэмээн гал цогтойгоор мэдэгдэж байснаа уландаа гишгэж, Прокурорын саналыг юман чинээ тоосонгүй. Шөнө дүлээр хуралдсан УИХ-ын чуулган дээр Ц.Нямдорж сайд “Дуудсан цагт нь мэдүүлгээ өгөөд явж байгаа учир түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн” хэмээн шийдвэрээ тайлбарлах гэж оролдоно лээ.

Энэ Засгийн газар, УИХ-ын олонх болоод байгаа 40 гишүүн ЖДҮХС-аас албан тушаалаа ашиглан, бүлэглэн зээл авсан гэмт хэрэгт хариуцлага тооцох дургүй байгаагаа ийн олонтаа харууллаа.

.

Ё.Баатарбилэг хэлэхдээ:

-Ц.Нямдорж дарга надад битгий бухимдлаа гарга. Би таныг мэдэх юм. Н.Энхбаярын даргын үед Ц.Нямдорж, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар тойрон хүрээлж байгаад оймс нь гозойход дүрвэж зугтсан. Тэгээд М.Энхболд гэж дарга дээр хүрч ирээд бүгдээрээ тойрон бүжиглээд л байсан, одоо татан буулгах гээд дараагийн даргыг тойроод явж байгаа. 20 онд сэлэмний ир нь мохсон байна, ирлэхгүй бол болохгүй нь гээд өөр юм яриад явж байх вий дээ. Ах нар аа, та нарын шир болчихсон нүүрнээс чинь залуучууд ичиж байна... гэж хэлсэн билээ.

МАН-ын бүлгийн хурал дээр нүүр нь шир болчихсон гээд байгаа Ц.Нямдорж, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Д.Лүндээжанцан нарын дунд хэн нь дараагийн УИХ-ын дарга болох вэ гэсэн дажин өрнөж, шинэ залуу гишүүдээ “азаргалсан” гэсэн мэдээлэл байна.

 

 

Их хурлын даргын суудал ганхаж эхлэх үеэс сайд Ц.Нямдорж "Би Хурлын дарга болно шүү" гэж гишүүдэд ил цагаан хэлж явжээ. Гэвч гишүүд ятгасаар түүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар нь хэвээр үлдээсэн байна. 

Ч.Улаан гишүүний хувьд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдох учир нэрээ татлаа гэдгээ хэлжээ.

Ийнхүү УИХ-ын даргын төлөө Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ТББХ-ны дарга Д.Лүндээжанцан нар үзэлцжээ. гэж эх сурвалж мэдээллээ.

1992 оноос хойш сууж байгаа туршлагатай хуульчид гэж тэднийг нэрлэдэг, зарим нь шир болсон нүүртнүүд гэдэг. Парламентад олон жил сууж байгаа ахмад гишүүд ЖДҮ-г хамгаалсныхаа шагналд ийнхүү мал бүтэн, сүрэг мэнд болж байгаа ажээ. ЖДҮ-дсэн сайд, гишүүдээ хамгаална гэдгээ Халдашгүй байдлын дэд хороо болон Хууль зүйн байнгын хорооны шийдвэрээр харууллаа. Үдээс хойш 15 цагт хуралдах УИХ-ын чуулган дээр ч харуулах нь гарцаагүй юм.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.