МАН-ынхан ЖДҮ-тэй холбоотой асуудлаар нэгдсэн байр сууринд хүрч гишүүдээ хамгаалж үлдэж байгаа юм байна. Мөн Eрөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг гацааж байгаа юм байна гэж ойлголоо. Өчигдөр шөнө дөлөөр ХХААХҮ-ийн сайдыг томилох гэхээр нь би хойшлуулах санал гаргасан. Гэтэл Ч.Улаан нь би сайд болъё гээд гүрийгээд байсан. Ингэж гүрийдэг хүмүүсээс болоод чуулгаг дахиад хойшлууллаа. Ард түмнийг залхаан цээрлүүлж байна.