Google компани сурвалжлагч, сэтгүүлчид рүү бяцхан урилга илгээжээ. Урилгын тов нь 10 дугаар сарын есөнд Америкийн дорнод бүсийн цагаар бага үдэд 11 цагт гэсэн байв. Тодруулбал, тухайн өдрийн тухайн цагт Google компани Youtube сувгаараа шууд хөтөлбөрөө цацаж шинэ загварын гар утаснуудаа танилцуулах юм байна. Тус компанийн үйлдвэрлэсэн Pixel 3 болон 3 XL гар утаснуудтай танилцахад сарын хугацаа үлджээ.
Шинжээчдийн таамгаар хэлбэр загвар нь өмнөх жилийнхтэй төстэй, камер нь iPhone X-тэй адил дээд хэсэгтээ байрласан байж магадгүй юм. Мэдээж хэрэг дэвшилтэт технологийн гайхамшгуудыг шингээсэн байх ч яг юу нэмсэн нь сонирхол татаж байна. Өнгөрсөн жил ухаалаг чихэвч, гэрийн чанга яригч, камер, зөөврийн комьпютеруудыг танилцуулж байсанчлан энэ жил ч мөн нэмэлт бүтээгдэхүүнүүд танилцуулна гэсэн хүлээлт байна.
Эх сурвалж: www.qz.com