СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2019-01-10

Махны үнэ нэмэгдсэний улмаас худалдан авалт буурчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Улаанбаатар хотын томоохон захын нэг Баянзүрх захын махны худалдааны тасгаар үнэ ханш хэдэн төгрөг байгаа талаар судаллаа. Баянзүрх захын махны тасагт шинэ махны сонголт ихтэй байсан ч үнэ ханшийн хувьд нэлээн өссөн байв. .

Худалдагч нарын хувьд “худалдан авалт муу байгаа. . Ер нь бол хэцүү байна ш дээ” хэмээв.

Баянзүрх захаас мах худалдан авч байгаа иргэдийн хувьд таван килограммаас илүү мах авч байгаа харагдахгүй байлаа. Тус захаас худалдан авалт хийж явсан иргэн Энхжаргал “Махны үнэ үнэтэй байна, авч дийлэхгүй л юм. Удахгүй цагаан сар болох гэж байдаг. Энэ янзаараа байвал цалин, тэтгэврийн мөнгө бууз, ууцандаа хүрэхгүй юм шиг байна. ” гэсэн юм.

Иргэн Дамба “Махны үнэ хоёр дахин үнэтэй байна. Худалдан авч байгаа мах маань амьжиргаанд хүрэхгүй хэцүү л юм. Хаврын тарчиг цагт энэ хэвээрээ байвал хэцүү л болох байх” хэмээв.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.