СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2018-09-07

Твиттерийн захирал Сенатийн танхимд мэдүүлэг өгжээ

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан улс төрийн сонгуулийн дүнд нөлөөлж байна гэсэн шүүмжлэл гарах болсон. .Твиттерийн захирал Жэк Дорси АНУ-ын Сенатийн танхимын өмнө мэдүүлэг өгсөн. Үүнтэй холбоотойгоор тус компанийн хувьцаа огцом буюу зургаан бүхлээр унаад байна. 2016 оны АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэрэгт Твиттерийг буруутгаад байгаа юм.

 

Жэк Дорсигоос гадна Фэйсбүкийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Шэриль Сэндбергийг Сенатын танхимд дуудсан. Түүнчлэн Гүүглийн захирлуудыг урьсан боловч тус корпораци захирлуудаа илгээхээс татгалзаад байгаа юм.

. Бүгд Найрамдах намын гишүүд твиттерээс хайлт хийсэн хаяг хадгалагдаж үлддэг цэсээ устгахыг шаардаж байгаа юм. Харин компанийн зүгээс шаардлагыг биелүүлэхээс татгалзсаар байна. Жэк Дорси “Хувийн компаниудын эрх ашгийг хүндэтгэн үзэхийг Сенатын Тагнуулын хорооноос хүсч, хэрэглэгчдээ илүү боловсролтой болгохыг зорьж ажиллана” гэжээ.

Эх сурвалж: www.cnbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.