УИХ дахь АН-ын бүлэг УИХ-ыг тараах, УИХ-ын ээлжит бус сонгууль товлон зарлах тухай тогтоолын төсөл санаачилжээ. Ингээд гарын үсэг зурах самбарыг чуулганы үүдэнд байршуулж, гишүүдийг гарын үсгээ зурахыг уриалж эхэлжээ.
Юун түрүүнд АН-ын бүлгийн Л.Болд, Ж.Батзандан нараас бусад долоон гишүүн гарын үсгээ зурсан байна. Мөн тэд ээлжит бус сонгууль зарлан, явуулахад 16 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцооллыг ч гаргажээ.
Харин энэ мөнгийг УИХ болон Засгийн газар шийдвэр гаргаад төсөвт тодотгол оруулах замаар шийдэх боломжтой. Хэрэв тогтоолын төсөл дэмжигдвэл ээлжит бус сонгуулийг энэ хаварт багтаан явуулна гэж үзэж байна.