УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өөрийн бланкан дээр УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулна гэдгээ саяхан мэдэгдэж байсан. Өнөөдөр болсон Төрийн байгуулалтын байнгын хороон дээр энэ талаарх мэдээллийг Ж.Мөнхбат өглөө. Одоогоор УИХ-ын найман гишүүн зураад байна гэж Ж.Мөнхбат хэлэв. Түүнийг үг хэлсний дараа УИХ-ын Ж.Батзандан "УИХ-ыг тараар саналыг дэмжиж байна. Би ес дэх гишүүн болж гарын үсэг зуръя" гэлээ.
Ингээд УИХ-ын есөн гишүүн УИХ-ыг тараах дээр санал нэгдээд байна.