Хууль зүйн сайд, Улсын ерөнхий прокурор зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Д.Дорлигжав, түүний дүү Д.Баатар, “Алтан дорнод Монгол” компанид эрх бүхий албан тушаал хашиж байсан Чангаагийн Бямбаа нарыг яллагдагчаар тооцон таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах прокурорын хүсэлтийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцлээ.
Нийслэлийн Прокурорын газраас цагдан хорих таслан өчигдөр гаргаж, шүүхэд хүргүүлсэн бөгөөд прокурорын саналыг үндэслэн дээрх гурван хүнийг 30 хоногийн хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргав.
АТГ, НПГ-аас Дамбийгийн Дорлигжавыг Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа төрсөн дүү Дамбийгийн Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа” ХХК-ийн “Голомт” банкан дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай” , “Пайонеринг интернейшнл “ компаниас 2011 оны 9-10 дугаар сарын хооронд гурван удаагийн гүйлгээгээр дөрвөн сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт сэжиглэн шалгаж буй юм. Дүүг нь хэрэгт хамтран оролцож, хахууль авсан, Ч.Бямбааг дөрвөн сая ам.долларын хахууль өгсөн хэрэгт яллагдагчаар тооцоод байгаа юм.