СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: 30 гаруй гишүүн холбогдсон атал яагаад 4 гишүүн оруулж ирж байгааг гайхаж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:  

Нэгдүгээрт: УИХ гишүүд орон нутгаас нь ирж байгаа саналуудыг зохих байгууллагад нь уламжилдаг, шийддэг үүрэгтэй. 30 гаран УИХ-ын гишүүн ийм албан бичиг хийж өгсөн гэж ойлгож байгаа. Би ч мөн адил тухайн компанийг дэмжиж бичиг хийж өгсөн. Тэрнээс тэр компани надтай холбоогүй. 

Гэтэл 30 гишүүн бичиг хийж өгсөн байтал яагаад намайг оруулж ирж байна гэдгийг би ойлгохгүй байна. 30 гаруй гишүүн холбогдсон атал яагаад 4 гишүүн оруулж ирж байгааг гайхаж байна.

Хоёрдугаарт: Би гарын үсэг зурсан 40 гишүүний нэг. МАНАН-ийн эсрэг зогсож байна. Энэ үйл ажиллагааг дэмжсэнээрээ намайг ийм хэрэгт холбогдууллаа гэж би ойлгож байна. Халдашгүй байдлын дэд хороонд би тайлбараа хэлнэ. Өөр миний ах дүү, хамаатан садангаас нэг ч хүн ЖДҮХС-аас зээл аваагүй. Улс төрийн шалтаг гэж харж байна.

Цаг хугацаа харуулах биз ээ. Надад амаргүй байна. Өнөөдөр гэхэд л манай компаний хийж байсан гэрээ, дансыг шалгаад сууж байна шдэ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.