СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

У.Хүрэлсүхийн найз нар "ТОМ" байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
5 жилийн өмнө

 

Прокурорын байгууллагаас ЖДҮХС-аас зээл авсан, энэ нь эрүүгийн шинжтэй гэсэн шалтгаанаар дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөөч гэсэн бичгийг УИХ-д ирүүллээ. .

УИХ-ын гишүүн Б.Ундармаа өөрийн 100 хувийн эзэмшлийн "Доктор МЭИК" ХХК-д ЖДҮХС-аас 700 сая төгрөгийн зээл,

УИХ-ын гишүүн Г.Солтан мөн өөрийн үүсгэн байгуулсан “Монгол шаазан” ХХК-д ЖДҮХС-аас 950 сая төгрөгийн зээл, 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Сапфир стоун” ХХК-д ЖДҮХС-аас 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь дам байдлаар нөлөөлсөн,

УИХ-ын гишүүн Л.Энхболд төрсөн охин Э.Мандухайн нэр дээр байгуулсан “Мийт экспорт интернэйшнэл” ХХК-д ЖДҮХС-аас 1,3 тэрбумын зээл тус тус авсан юм.

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хуралдаж эдгээр гишүүдийн хувь заяаг дэнслэх юм гэсэн. 

Чуулган хуралдаж чадахгүй гацах үеэр Төрийн ордонд Нийслэлийн Ерөнхий прокурор Д.Баярмагнай сэтгүүлчидтэй уулзахдаа бүрэн эрхийг түдгэлзүүлэх гурван гишүүн байгаа гэж ярьж байсан. Тэдгээр нэрсийг ард түмэн .

Эх сурвалжийн мэдээлснээр Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дотны андууд учир жижиг гаруудаар туг тахьсан болж ард түмний нүдэн дээр жүжиг тавиад, томчуулыг нь сугалж үлдэхээр шийдсэн нь энэ гэнэ.

. Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайд Я.Содбаатар руу харж байгаад “хууль бус юм хийж гогдуулав аа!” гэж анхааруулж хэлсэн гэсэн яриа байна.

. ХАС банкин дахь дансаараа ЖДҮ-гээ төлсөн гэж байгаа боловч, одоо болтол баримтаа харуулахгүй л байгаа.  

Нийгэмд шударга бус байдал хавтгайрсанд ард иргэд бухимдалтай байгаа. Хууль тэгш бус үйлчлээд удаж байна. Гар утас хулгайлсан хүн шоронд тарчилж байхад улсаас бүлэглэн өч төчнөөн тэрбум төгрөг хулгайлсан этгээдүүд сайд, гишүүн хийгээд тарвалзаж байна.

Шударга ёс чинь хаана байна, Ерөнхий сайд аа!?

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.