СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Өдөр тутам | 2018-09-03

Монголын анхны “ГУРВАЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ” бүхий liveTV.mn вэбсайт мэндэллээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
5 жилийн өмнө

NEWS INFO ХХК нь “ГУРВАЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ” бүхий Монголын анхны онлайн телевиз болох LiveTV.mn вэбсайтыг зах зээлд нэвтрүүлж, байнгын ажиллагаатай шуурхай редакцийг 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тогтмол ажиллуулж эхлэх гэж байна. Одоогоор туршилтаар цацагдаж эхэлсэн.

 

              “ГУРВАЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ”  гэдэг нь:

1-      Телевизийн эфирийг сошиалд нэвтрүүлж, анхны тогтмол сошиал эфир ажиллах

2-      Уламжлалт вэбсайтын зарчим буюу зураг бичлэгийн хэлбэртэй мэдээллүүд

3-      КИНО САН буюу манай сайтын дэргэдэх “АЛБАН ЁСНЫ ЭРХТЭЙ” үнэ төлбөргүй кино суваг  юм.

 

Монголын нийт хүн амын ихэнх хувь буюу 2,6 сая хүн өнөөдөр тогтмол интернэт хэрэглэж байна. Эрэлт байгаа цагт нийлүүлэлт цаг үеэ даган өөрчлөгдөж, үзэгч уншигчийн хэрэгцээг хангах ёстой. Энэ шаардлага дээр үндэслэн бид Монголын анхны Online TV болох LiveTV.mn вэбсайтыг нэвтрүүлж байна.

 

бөгөөд мэргэжлийн телевизийн эфир, гэрэл зургийн студи, дуу оруулалтын өрөө, хамгийн сүүлийн үеийн 4K техник хэрэгсэл, Live дамжуулалтын шинэлэг шийдэл бүхий тоног төхөөрөмжийг ашиглаж байна.

 

Мөн вэбсайтынхаа бүтцийг сошиал хэрэглэгчдийн хамгийн түгээмэл ашигладаг phone, tablet, desktop-д тохирсон responsive хэлбэр хийцтэйгээр бүтээсэн.

 

ЧУХАЛ ҮЙЛ ЯВДЛЫН БҮХ LIVE-ИЙГ

LiveTV.mn сайт шууд дамжуулна

 

 

.

Вэбсайтын үндсэн дэлгэцийн дээр байрлах ТЕЛЕВИЗИЙН ДЭЛГЭЦ нь байнгын LIVE дамжуулалт хийх бөгөөд цаг үеийн шинжтэй чухал үйл явдлуудыг шууд дамжуулна. Бусад үед нь манай уран бүтээлчдийн бэлтгэсэн контентуудыг нэвтрүүлэх бөгөөд хамгийн сүүлийн үеийн уран сайхны кинонууд дэлгэцийн дэргэд байрлах “ТВ ХӨТӨЛБӨР”-ийн дагуу үзэгч танд хүрч байх юм.

 

АЛБАН ЁСНЫ ЭРХТЭЙ ҮНЭГҮЙ КИНО САН

 

 

 

Манай вэбсайтын хамгийн доод буланд КИНО САН 2018-09-27-ны өдрөөс ажиллаж эхэлнэ. Бид хамгийн сүүлийн үеийн олон ангит болон нэг ангит уран сайхны кинонуудыг АЛБАН ЁСНЫ ЭРХТЭЙ-гээр худалдан авч, мэргэжлийн өндөр түвшний орчуулгын хамт танд хүргэнэ. Манай КИНО САН-гийн кинонууд бүгд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ.

LiveTV.mn вэбсайтын “КИНО САН” нь VOD үйлчилгээтэй бөгөөд OTT платформыг ашиглаж байгаа нь кино сонирхогчдын хувьд техникийн ямар нэгэн гацалт үүсэхгүйгээр дуу дүрсний өндөр нягтаршил бүхий чанартай контентийг үзэх боломжийг олгож байна.

Та гар утас, компьютерийн дэлгэц, таблет, смарт зурагтын тохиргоогоо тааруулж гэрийнхээ телевизээр ч манай сайтыг үзэх боломжтой.

 

Манай вэбсайт нь цаашид Монголын сошиал хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага дээр тулгуурлан олон төрлийн дэвшилтэт үйлчилгээг танилцуулах бөгөөд дараагийн ээлжинд олон улсын чанартай спортын бүх төрлийн уралдаан тэмцээнүүдийг LIVE хэлбэрээр дамжуулахаар төлөвлөж байна.

 

Монголын анхны “ГУРВАЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ”-тэй онлайн телевиз LiveTV.mn сайттай хамт байгаарай.

 

 

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.