СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2018-09-06

Нарны туяагаар цэнэглэдэг ухаалаг машин “EV”

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

 

Германы “Соно Моторс” стартап компани нарны туяагаар цэнэглэдэг шинэ машин туршиж байна. Хэрэв туршилт амжилттай болбол нарны туяагаар цэнэглэдэг зай хураагууртай анхны цахилгаан машин болох юм. “Сион” цахилгаан машиныг санаачилсан Лаурин Хан болон Жона Кристианс нар Навина Пернсштайнертай хамтран 2016 онд “Соно Моторс” компанийг байгуулж байжээ. Тэдний шинээр бүтээсэн нарны туяагаар ажилладаг . 2019 он гэхэд худалдан авагчдын гарт хүргэхээр төлөвлөжээ.

Машины дээвэр, дөрвөн тал, ард талд 330 ширхэг нарны зай хураагуур суурилуулсан ба дүүрэн цэнэгтэй цахилгаан хөдөлгүүрээр 250 км явах хүчин чадалтай. Цахилгаан хөдөлгүүрийн цэнэг дууссан тохиолдолд нарны зайн хавтангуудын тусламжтайгаар 30 км явах боломжтой. Зохион бүтээгч Лаурин Ханы хэлснээр “Энэ машин дан ганц нарны туяагаар явдаг машин биш гэдгийг мартаж болохгүй, энэ бол өөрийгөө цэнэглэх чадамжтай цахилгаан машин” гэжээ. Германд автомашин өдөрт дунджаар 22 км зам туулдаг гэсэн тооцоо байдаг тул та өдөр бүр машинаа цэнэглэнэ гэж төвөгшөөх хэрэггүй гэж худалдан авагчдадаа зөвлөжээ. Энгийн цахилгаан машины адил хагас цагийн дотор л цэнэгээ нөхөх юм байна.

 “Сион” цахилгаан машины загвар

Эх сурвалж: www.qz.com

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.