“Алтан бөмбөрцөг” кино наадмын шилдгүүд дөнгөж сая тодорч, Бэвэрли Хилтон зочид буудал алга ташилтаар цалгилаа. Энэ үдшийн од яах аргагүй нээлтээ хийгээд удаагүй байгаа “Bohemian Rhapsody” байлаа.
Алдарт “Queen” хамтлагийг дэлхийд таниулж, рок хөгжмийн домог болон нэр алдраа мөнхөлсөн Фредди Меркюриг кино дэлгэцэнд дахин амилуулж чадсан уран бүтээлчид “Алтан бөмөрцөг 2019” наадмын шилдгүүдээр тодорсон юм. Уг кино шилдэг бүрэн хэмжээний уран сайхны кино, шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин төрөлд “Алтан бөмөрцөг” авлаа. 45-хан насандаа ДОХ өвчнөөр хорвоог орхисон домогт одыг эргэн сануулж Меркюригийн дүрийг бүтээсэн жүжигчин Рами Малек шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчнээр шалгарсан юм.
Тус киноны найруулагчаар Брайн Сингер ажиллаж, 50 сая ам.доллараар бүтсэн кино өнгөрсөн 10 дугаар сарын 24-нд нээлтээ хийснээсээ хойш 700 сая ам.долларыг цуглуулаад байна. “Bohemian Rhapsody” кино бүтээлийн продюссеруудаар Брайн Сингер, Роберт де Ниро, Жим Бийч, Грахам Кинг зэрэг алдартай уран бүтээлчид ажиллажээ.
Эх сурвалж: www.theguardian.com