Дэлхийн цахилгаан барааны томоохон төлөөлөгч “Самсунг” байгаль орчин, нийгмийн эрүүл мэндийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагынхаа төлөө тоосонцрын судалгааны төв шинээр байгуулж нээлтээ хийснээ өнөөдөр мэдэгдлээ.
Уг төв нь хүрээлэн буй орчны бохирдол, эрүүл мэндийн аюул заналхийллын эсрэг тэмцэхэд технологийн шийдэл олох судалгаа шинжилгээний ажил явуулах юм.
Тэр дундаа нарийн тоос, тоосонцрын судалгаа хийнэ гэжээ. Ойрын жилүүдэд Өмнөд Солонгосын иргэдийн эрүүл мэндэд хамгийн их тулгамдаж буй асуудал бол тоосонцроос үүдэлтэй өвчин эмгэг болж байна.
Судалгааны төв нарийн тоос, тоосонцор хаанаас үүсч байгааг олж, дүн шинжилгээ хийн мэдээлэл цуглуулна. Хими, биологийн салбарын эрдэмтдийг урьж ажиллуулна гэжээ.
“Самсунг” корпорацийн мэдэгдсэнээр “нарийн тоос Өмнөд Солонгосчуудын эрүүл мэндэд шууд нөлөөлдөг. Бид энэ асуудлыг шийдэж технологийн шинэчлэлээр шийдвэрлэх боломж эрэлхийлнэ” хэмээн мэдэгдсэн юм.
Эх сурвалж: www.koreatimes.co.kr