СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ерөнхийлөгчийн санаачилсан хуульд зааснаар ийм өөрчлөлтүүд орно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа билээ. 

Энэхүү хуулийн төсөлд Улсын Их Хурлын гишүүдийн олонхи Улсын Их Хурлын даргыг огцруулах тухай саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавибал нэн яаралтай журмаар хэлэлцүүлэх асуудлыг тусгаж, дагаж мөрдөх хугацааг заасан байна.

Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд тусгаснаар дараах өөрчлөлтүүд орох аж.

- УИХ-ын дэгийн тухай хуулийн 16.1.3-т: УИХ-ын гишүүдийн олонхи УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг УИХ-д албан ёсоор тавьж, тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн тохиолдолд хуулийн төслийг энэ хуулийн 1.2-т заасны дагуу хэлэлцүүлнэ.

- УИХ-ын дэгийн тухай хуулийн 16.1.2-т: Энэ хуулийг баталсан өдрөөс нь дагаж мөрдөнө.

- УИХ-ын дэгийн тухай хуулийн 16.1 болон 16.2-т: Засгийн газраас эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой асуудлаар оочер дараалал харгалзахгүйгээр, хуулийн бүрдэл харгалзахгүйгээр нэн даруй хэлэлцэх асуудлыг өргөн мэдүүлбэл хугацаа алдахгүй асуудлыг хэлэлцэх.

- Дагалдаж өргөн барьсан УИХ-ын тухай хуулийн 10.2.6: УИХ-ын дарга ажлаа өгөх шалтгааныг өөрчилсөн.

Өөрөөр хэлбэл: УИХ-ын дарга ажлаа өгөхдөө эрүүл мэндийн шалтгаанаар, өөрөө өргөдлөө өгөх, өөр ажилд шилжих гэх мэт 5 шалтгаан байсан бол 6 дахь шалтгааныг нэмсэн. Энэ нь УИХ-ын гишүүдийн олонхи УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг УИХ-д албан ёсоор тавьж, тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн тохиолдолд төслийг энэ хуулийн 1.2-т заасны дагуу хэлэлцүүлнэ гэсэн заалт юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.