СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Эрдэнэбат: Парламентийн дархлаа сулрах нөхцөл үүсэх вий гэсэн болгоомжлол байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Шууд: УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр өглөө 11.20 цаг эхэлсэн ч УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан тул ирэх долоо хоногт болгон хойшлууллаа. 

Чуулганы танхимаас гарсаны дараа УИХ дахь намын бүлгийн дарга нар байр сууриа илэрхийлсэн юм. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: 

МАН-ын бүлгийн үйл ажиллагаатай холбоотойгоор УИХ-ын чуулганы үйл ажиллагаа гацаж байгаа. 40 гишүүн УИХ-ын даргыг хурал удирдах эрхгүй гэж үзэж хурлыг бойкотлож байгаа. Өнөөдөр МАН-ын бүлэг яагаад завсарлага авав гэхээр Ерөнхийлөгч УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах, УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэсэн хоёр хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хуулийн төслүүдийг ирэх долоо хоногоос УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Энэ хуралд бүх гишүүд бүрэн оролцоно гэсэн байр суурь илэрхийлсэн. Иймээс ирэх даваа гарагт бүлэг хуралдаж нэгдсэн шийдэлд хүрэх шаардлагатай байна. Иймээс завсарлага авсан гэлээ.

Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

Хууль сахиулах үүргээ биелүүлээд манай намын бүлэг парламентийн үйл ажиллагаанд ирсээр байна. Харамсалтай нь олон долоо хоног үйл ажиллагаа нь гацлаа. Эндээс гарах хоёр л гарц байна гэж бид харж байгаа. 

Нэгдүгээрт: УИХ гишүүдийнхээ саналаар өөрөө тарах. Үүнийг бид ирэх даваа гарагт бүлгийнхээ хурлаар ярилцана.

Хоёрдугаарт: Яах аргагүй одоо өргөн барьсан хуулийн асуудал. Ерөнхийлөгч хуулийн төсөл санаачлах, өргөн барих эрхтэй. Үүнийг нь УИХ авч хэлэлцэх үүрэгтэй. УИХ-ын дарга сая ТББХ-нд хуулийн төслийг шилжүүлнэ гэж мэдэгдлээ. УИХ дахь АН-ын бүлэг ирэх долоо хоногт хоёр асуудал авч хэлэлцнэ. Эхлээд УИХ тарах нь зүйтэй юу гэдэг асуудал. Дараа нь энэ хуулийг дэмжих нь зүйтэй юу үгүй юу гэдэг асуудлыг ярилцаж шийдвэрээ гаргана.

Ер нь бол бүх зүйлийг хуулийн хүрээнд шийдэх ёстой. Энэ хуулийг УИХ зайлшгүй хэлэлцэх ёстой юу гэвэл ёстой. Энэ хуулинд дутагдалтай тал байгаа юу гэвэл байгаа.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.