СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-01-03

Би торгууллаа гэхэд Х.Нямбаатар гишүүний нэр төр сэргэхгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

“iNews.mn” сайтын сэтгүүлч Ц.Булганзаяаг УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг гүтгэсэн гэх хэргээр шүүхээс хоёр сая төгрөгийн торгууль ногдуулсан юм. Гэхдээ Х.Нямбаатар гишүүн өөрийг нь гүтгэсэн гэх ямар ч баримт гаргаагүй нь гэх яриа чих дэлссэн нь хачирхалтай. Энэ талаар Ц.Булганзаяатай ярилцлаа. 

-Хоёр өдрийн өмнө Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тантай холбоотой шүүх хурал болсон. Шүүх Х.Нямбаатар гишүүнийг хохирогчоор тогтоож, цагдаагийн байгууллагаас танд оногдуулсан торгуулийн ялыг хэвээр үлдээсэн. Асуудал яг юунаас эхэлсэн юм бэ?

-. Энд Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын боловсруулж өргөн барьсан хуулийн төслийг шүүмжлэн бичсэн. Шүүхээр эрхээ хамгаалуулах иргэний эрхийг зөрчиж байна гэсэн агуулгатай нийтлэл л дээ. . Энэ тухай бичсэн нийтлэл.

-Энэ нийтлэлд Х.Нямбаатар гишүүний нэр яагаад дурдагдах болсон юм бэ?

- “Захиргааны шүүхийн шүүгчид бүгд авлигачид. . Яагаад тэрбээр гэнэт захиргааны шүүхийн талаар ингэж ярих болсон нь ойлгомжтой. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулж, захиргааны шүүхийг татан буулгана гэсэн Ц.Нямдорж сайдын заналхийлэлтэй Х.Нямбаатар гишүүний яриа шууд холбогдож байгаа биз дээ. . Энэ бүхэн дээр үндэслээд Ц.Нямдоржийн “Утсан хүүхэлдэй” гэсэн хэрэг л дээ. Монгол хэлэнд утга шилжих гэж ойлголт байдаг. .

 

 

-“Утсан хүүхэлдэй” гэж бичсэнээс болж, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байх нь ээ?

-Тийм гэж бодож байна. . Хууль, шүүхийн байгууллага ч үгүйсгээгүй. Зөвхөн “Утсан хүүхэлдэй” гэдэг үгэнд үндэслэж “Х.Нямбаатарыг гүтгэсэн” гэдэг дүгнэлт гаргасан. Эхлээд харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс дээр зөрчлийн хэрэг нээгээд явж байтал өнгөрөгч наймдугаар сард Нийслэлийн прокурорын тушаалаар төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой зөрчлийн хэргийг ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтэст шилжүүлж, нэг дор төвлөрүүлэн шалгадаг болсон. Ингээд тус хэлтсийн мэргэжилтэн, . Би зөрчлийн зүйлчлэл болон оногдуулсан шийтгэлийн хүлээн зөвшөөрөөгүй учраас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Н.

-Та өөрийгөө хамгаалах ямар нотлох баримт гаргасан юм бэ? Цагдаагийн байгууллага яагаад танд үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулав?

-Уг нийтлэл гарахын өмнө “Веритас Партнерс” хуулийн фирмийн хуульч Б.Мэргэнийн ярилцлага News.mn сайтад нийтлэгдсэн. Уг ярилцлагад УИХ-ын Х.Нямбаатарын хөрөнгө орлогыг УИХ-ын гишүүн болохоос өмнө НИТХ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа гаргаж өгсөн хөрөнгө орлоготой нь харьцуулаад “Гэр бүлийн хамт 38 саяын орлоготой, 25 саяын машинтай, 15 сая төгрөгийн малтай, нэг байртай, иргэн бүрийн адил . Нийтлэлдээ баримт болгосон эхний эх сурвалж энэ. Х.Нямбаатар гишүүн үүнийг ч гэсэн гүтгэлэг гэж үзээд цагдаад гаргасан гомдолдоо дурдсан байна билээ. Энэ бол АТГ-ын сайт дээр нээлттэй байдаг ХОМ-ээс авсан мэдээлэл. АТГ-аас албан ёсоор баримт болгож хэргийн материалд хавсаргасан байгаа. Дараа нь УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн чуулган, байнгын хороон дээр хэлсэн үг, гишүүн Ц.Даваасүрэнгийн Х.Нямбаатарт хэлсэн үг, .

-УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өөрийгөө хамгаалах, зөвтгөх ямар баримт гаргасан бэ? Гомдлоо яг юу гэж бичсэн юм бол?

-Ямар ч баримт гаргаагүй.. Цагдаагийн байгууллага нэг удаа дуудаж мэдүүлэг авсан байдаг юм. . Хэрвээ тийм бол 2012-2016 онд НИТХ-ын гишүүн байхдаа яагаад хөрөнгө орлогодоо мэдүүлсэнгүй вэ? . Хуулийн хугацаа нь нэг сарын дотор хариу өгөх ёстой боловч одоо хоёр дахь сардаа орчихоод явж байна. Ш.

 

 

-Хэрэг шалгасан мэргэжилтэн “Утсан хүүхэлдэй” гэдэг үгийг яагаад гүтгэлэг гэж үзсэн юм бол?

-. Хөндлөнгийн шинжээч хүртэл томилсон. Г.Цэрэнжаргал хурандаагийн өөрөө шинжээчээр томилсон МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэлний тэнхимийн эрхлэгч, . Гэвч шинжээчийн дүгнэлтийг харгалзалгүйгээр шийтгэл оногдуулсан л даа. Хэрвээ шинжээчийн дүгнэлтийг үндэслэхгүй байсан бол яах гэж шинжээч томилсон байх вэ?.

-Зөрчлийн тухай хуулийн 6.21-д “гүтгэх” гэдгийг яг юу гэж тодорхойлсон байдаг юм бэ?

-“Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсвэл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан” гэж байгаа. . Байхгүй гэдгийг цагдаа ч, шүүх ч хүлээн зөвшөөрч байгаа. .

 

 

-Хэрвээ та өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа бол цаашид яаж эрхээ хамгаална гэж бодож байна?

-Хуулийн байгууллагын хувьд бол ажиллагаа дууссан гэж манай өмгөөлөгч хэлсэн. Ү. Зөвхөн УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцсэн эсэхийг л хянадаг шүү дээ. . Зөвхөн энэ онд 108 сэтгүүлч Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлсэн байна лээ. Дандаа гүтгэх гэдэг зүйл ангиар. Тэднээс зургаан сэтгүүлч шүүхэд хандаж, гурвынх нь нэхэмжлэлийг хангасан гэдэг мэдээллийг Глоб Интернэшнл ТББ-аас өгч байна. . . “Хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон хуурамч мэдээллийг тараах” гээд зөрчлийнхөө бүрэлдэхүүнийг тов тодорхой биччихсэн байхад худлаа биш үнэн мэдээлэл дээр “гүтгэх” гэдэг зүйлчлэл хэрэглэнэ гэдэг чинь нэг бол хуулиа мэдэхгүйгээр хүн хорлож байгаа, үгүй бол санаатайгаар хэн нэгний эрх ашигт үйлчилж байгаа хэрэг.

-Та УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай уулзсан уу?

-Уулзаагүй, уулзах шаардлага ч байгаагүй. Тэр хүн намайг өөрийг нь “гүтгэсэн” гэж цагдаад өгсөн болохоор зорилго нь тодорхой. . . Эсрэгээрээ унаж байж магадгүй.

-Зургаан сар хэрэг маргаан өрнөж байхад Х.Нямбаатар гишүүн тантай ямар нэг байдлаар холбогдоогүй гэж үү?

-Үгүй.. . Хоёр сая төгрөг надад байхгүй, сэтгүүлчид ядуу нь үнэн. Гэхдээ арай ч ингэж доромжилж болохгүй. . Сэтгүүлч нь сэтгүүлчээ арай ингэж доромжлохгүй байх. .

 

                             

                                                                                        ЭХ СУРВАЛЖ: Б.Уранчимэг “Өдрийн сонин”

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.