СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хэр хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэнэ төдий чинээ хорт хавдар үүсдэг

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Архи уусны улмаас нойр булчирхай, ходоод, элэг, залгиур хоолой, бүдүүн шулуун гэдэс, хөхний болон амны хөндийн хорт хавдар тусах эрсдэл нэмэгддэг.
Хавдрын Судалгааны Олон улсын Агентлагаас . Нэгдүгээр ангилалд багтана гэдэг нь хамгийн өндөр эрсдэлтэй гэсэн үг юм. 

Өдөрт 4 ба түүнээс дээш тооны нэгж согтууруулах ундаа хэрэглэдэг хүнийг огт хэрэглэдэггүй эсвэл хааяа хэрэглэдэг хүмүүстэй харьцуулахад хавдар үүсэх эрсдэл 5 дахин өндөр байдаг

. Хэдий их хэмжээний согтууруулах ундаа хэрэглэнэ, хавдар үүсэх магадлал төдий чинээ нэмэгдэнэ. 

. Түүнээс гадна өдөрт ганц нэгжээс (Нэг нэгж согтууруулах ундаа нь 76 мл дарс, 25 мл виски, 250 мл шар айраг) хэтрэхгүй бага хэмжээний согтууруулах ундаа хэрэглэдэг хүмүүсийн хувьд хавдрын эрсдэл 20 хувь байдаг.

Согтууруулах ундааны хэрэглээ хөхний хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг

. 2012 оны тойм судалгаагаар өдөрт нэг удаа (ойролцоогоор 1.5 нэгж) согтууруулах ундаа хэрэглэвэл хөхний хавдар тусах эрсдэлийг 5 хувиар нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Түүнээс гадна, өдрийн 10 гр согтууруулах ундааны хэрэглээ тутамд хөхний хавдрын эрсдэл 7-12 хувиар нэмэгддэг байна. .

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.