СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шинэ оны эхний өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Шинэ оны эхний өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна хэмээн УЦУОШГ-аас мэдээллээ. Энэ сарын 1, 6-нд баруун аймгийн зарим газраар, 2-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 1-2-нд зарим газраар 9-12м/с хүрч ширүүснэ. . Энэ сарын 3-наас хүйтний эрч бага зэрэг суларна.   

Төвийн аймгуудын нутгаар: 2-нд нутгийн өмнөд хэсгээр, 4-нд Хэнтийн уулсаар, 6-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 2-нд зарим газраар 9-12м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 37-42 градус, өдөртөө 27-32 градус, .

Зүүн аймгуудын нутгаар: 3-нд зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. Энэ сарын 4-нөөс хүйтний эрч бага зэрэг суларна.

Говийн аймгуудын нутгаар: 2-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. Энэ сарын 4-нөөс хойш ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.