2017-2018 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 96 их, дээд сургуульд 155.000 оюутан суралцсанаас магадлан итгэмжлэлийн хугацаа нь дууссан 32 их сургуулийн 27 нь магадлан итгэмжлэлийн батламжаа авч үйл ажиллагаа явуулахаар болов.
Өнгөрсөн жил 18 их сургуульд хяналт шалгалт хийж таван их сургуулийг бусад сургуультай нэгтгэх, таван их сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргажээ.
Үүнд сургалтын үйл ажиллагаа алдагдсан, элсэгчдийн тоо өмнөхөөсөө буурсан, багшийн орон тоо хүрэлцээгүй, орчин нөхцөл нь шаардлага хангаагүй гэж үзсэн байна. Мөн зургаан сургуульд хугацаат үүрэг өгч, хоёр сургуульд дахин хяналт, үнэлгээ хийхээр болжээ.