IPhone гар утасны хуучин загваруудыг худалдаж авах гэж байгаа Германы хэрэглэгчдийн төлөвлөгөө бүтэлгүйтэх нь. Apple корпораци Германд байдаг нэрийн 15 дэлгүүрээсээ iPhone 7 болон iPhone 8 гар утсуудаа эргүүлэн татахаар болжээ.
Энэ сарын 20-ны өдөр гаргасан шүүхийн шийдвэрээр ийнхүү өмнөх загваруудаа буцааж татахаар болжээ. Apple-ын ханган нийлүүлэгч Корво, Куалкомм нарын олон улсад үргэлжилж буй маргааныг Берлиний шүүх ийнхүү шийдсэн юм.
Гар утсуудаа эргүүлэн татах зуураа Apple шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд хандах юм байна. Хэдийгээр нэрийн барааны дэлгүүрүүдэд iPhone 7, 8 гар утсыг худалдахгүй ч Германд байдаг бусад 4,000 гаруй цэгт худалдаалахыг хориглоогүй.
Энэ сарын эхэнд Куалкомм, Apple нарын маргааныг Хятадын шүүхээр шийдэж, iPhone гар утсуудыг Хятадад худалдахыг хориглосон. Энэ удаад шүүхийн шийдвэр Куалкоммын талд гарч гар утаснуудыг эрүүлэн татах хоёр дахь улс нь Герман болж байна.
Чип үйлдвэрлэгчтэй зөрчилдөж байх зуураа Apple энэ төрлийн техник хангамжийг өөрөө үйлдвэрлэхээр хөгжүүлж байгаа гэжээ.
Эх сурвалж: www.qz.com