Хятадын технологийн компани “Да Жиан” буюу “DJI” шинэ үеийн нисдэг биетүүдийг танилцуулж байна.
Тус компани хоёр жилийн өмнө “Mavic Pro” дроныг танилцуулж байсан бол энэ удаад Их Британийн “Аргос” компанитай хамтран шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа.
“DJI” танилцуулгаа цахим ертөнцөд газар дээрээс нь шууд дамжуулан, олон удаа хойшилсон үйл явдлыг үзэж байгаа хэрэглэгчдэдээ талархлаа илэрхийлсэн байна. болон “Мavic 2 Zoom” дронууд анхны томруулагч дуран бүхий камертай гэдгээрээ онцлог болжээ. “Мavic 2 Zoom” нь 12 мегапиксел камертай, 96 мм-ын дурантай бол “Mavic 2 Pro” нь 20 мегапиксел камертай. Шинэ загварууд аль аль нь 4K HD дүрс бичиж, авсан дүрсээ удаашруулж, хурдлуулах хүчин чадалтай юм байна.
Мөн томруулж татах камераар гайхах, этгээд хачин зүйл харах үед ашигладаг “Dolly” хэлбэрийн дүрс татах үйлдэл хийх боломжтой. Харин нислэгийн хувьд цагт 70 км хурдална, 8 GB санах ойтой, нэг удаагийн зай хураагуураар 31 минутын турш ниснэ. “Мavic 2 Zoom” 1,249 доллар бол “Mavic 2 Pro” 1,449 долларын үнэтэй худалдаалагдаж байна.
Эх сурвалж: /www.qz.com/