СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-12-27

Мах, зөгийн балны экспортыг 10 хувиар нэмэгдүүлнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас боловсруулсан "Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих" үндэсний хөтөлбөрийг Засгийн газар баталлаа. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын явуулж байгаа үйл ажиллагаа, санал санаачилгыг дэмжих, боловсруулах үйлдвэрт нийлүүлэх зарим түүхий эд, бүтээгдэхүүний улирлын хамаарлыг багасгах, мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний валютын гадагш урсгалыг дотоодын үйлдвэрлэл рүү чиглүүлж, импортыг үе шаттай бууруулахад "Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих" үндэсний хөтөлбөр чиглэж байгаа юм.     

 Уг хөтөлбөрийг үндсэн 7 зорилтын хүрээнд 2 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр:

Нийслэл, аймгийн төв орчим болон тариалангийн бүс нутагт мал аж ахуйн үйлдвэрлэлийг төрөлжүүлж, эрчимжсэн цогцолбор аж ахуйн кластер, ложистикийн сүлжээний загварыг мэргэжлийн холбоодоор дамжуулан хөгжүүлнэ;
;
Хот суурин газрын хүн амын сүүний хангамжийн улирлын хамаарлыг үе шаттай бууруулж, боловсруулах үйлдвэрийн хүчин чадлын ашиглалтыг 35 хувиар нэмэгдүүлнэ;
Эрчимжсэн аж ахуйд өсгөн үржүүлэх үхрийн тоог 2 дахин, нэгж малаас авах сүү, махны гарцыг 20 хувь, үйлдвэрийн аргаар боловсруулах сүү, махны хэмжээг 30 хувиар тус тус өсгөнө;
Шингэн сүүний импортыг тэглэж, хуурай сүүний импортыг 30 хувь, бусад сүүн бүтээгдэхүүний импортыг 15 хувиар тус тус бууруулна;
Өндөгний импортыг 90 хувь, зөгийн балны импортыг 70 хувь, тахианы махны импортыг 10 хувь, гахайн мах, өөхний импортыг 15 хувиар тус тус багасна;
;
Эрчимжсэн мал аж ахуйн тэжээлийн хангамжийг 40 хувиар, техник, технологийн шинэчлэлийг 30 хувиар тус тус нэмнэ;
Эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлд оруулах хөрөнгө оруулалт, ажлын байрыг нэмэгдүүлнэ;
Эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлээс нийлүүлэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталгаажуулах бүртгэл, мэдээллийн системийг мэргэжлийн холбоодын үйл ажиллагаанд суурилан бий болгоно;
Хөрөнгө оруулалтын болон санхүүжилтийн урт хугацааны хөнгөлөлттэй зээл, урамшуулал, татварын бодлогоор дэмжин, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх иргэн, аж ахуйн нэгжийн сонирхлыг дээшлүүлэх
зэрэг олон эерэг үр дүн, өөрчлөлт гарна гэж үзэж байна.
 
 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.