СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-12-26

Манай сагсчид дэлхийд чансаагаараа АНУ-ын өмнө эрэмблэгдэж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   SportsMan
5 жилийн өмнө

 

Тэдний 2018 онд гаргасан амжилтуудаас товчхон дурьдвал:

  • Монгол улс багийн спортоор эрх авч дэлхийн аваргад орсон түүхэн жил байлаа. ДАШТ-д Ази тивээс цорын ганц баг нь болж оролцсон буюу тивээ төлөөлж оролцсон юм. 
  • Дэлхийн гран при тэмцээнүүдээс 2 хүрэл медаль хүртсэн
  • Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн
  • Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэн.

 

Монгол улсын шигшээ баг насанд хүрэгчдийн ДАШТ-д бүтэн багаар буюу эрэгтэй, эмэгтэй багтайгаа оролцох зургаахан улсын нэг нь болсон байна. Мөн түүнчлэн 2019 оны 6 сарын 3-7-нд манай улсын нийслэл Улаанбаатар хотод 3х3 сагсан бөмбөгийн 18 хүртэлх насны өсвөрийн ДАШТ болно. Энд мөн манай улс бүтэн багаараа оролцоно. 

Сагсан бөмбөг сонирхогчиддоо Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийнханы дэлхийг шуугиулсан тоглолтуудын бичлэгийн түүврийг хүргэж байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.