- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
1. Тогтмол хөдөлгөөнтэй байж, биеийн жингээ хянах
Өдөр бүр тогтмол хөдөлгөөнтэй байснаар та биеийн жингээ хянаж олон төрлийн өвчнөөс өөрийгөө хамгаалж чадна. Хэт таргалах болон хэт турах нь таны эрүүл мэндэд ноцтой хохирол учруулна. Ялангуяа хэт таргалснаас зүрх судасны тогтолцоонд эмгэг үүсэх эрсдэлтэй.
Илчлэг ихтэй хүнсийг ихээр хэрэглэж хөдөлгөөн бага бол өөх тос, таны арьсан дор хуримтлагдаж, өөхлөх, таргалах хандлага бий болно. Хэрэв та жингээ нэмэхгүй байхыг хүсвэл хоногт 30 минутаас дээш хугацаанд идэвхтэй хөдөлгөөн хийх, гүйх, явган явах, биеийн хүчний ажил хийхийн зэрэгцээ өөх тос, сахар, цагаан гурилаар хийсэн бүтээгдэхүүнээс аль болох татгалзах хэрэгтэй.
2. Шингэнийг хангалттай хэмжээгээр хэрэглэх
Хүний биед хоногт хэрэгцээт усны хэмжээ 1кг биеийн жинд 40мл, харин хөхүүл хүүхдийн бие махбодод 120-150мл хүртэл шаардлагатай. Ажил хөдөлмөрийн онцлог, байгаль цаг уурын хүчин зүйлээс хамаарч та хоногт ойролцоогоор 2.3-2.7л ус уух хэрэгтэй.
Өглөө өлөн элгэн дээрээ буцалсан ус, ээзгийний шүүс, зөгийн балтай ус, үзэмний шүүс хэрэглэх нь таны хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сэргээн эрчимжүүлэх ач холбогдолтой.
3. Олон нэр төрлийн хүнс хослуулан хэрэглэх
Олон төрлийн хүнсийг хослуулан хэрэглэх нь танд тустай. Хүний биед хэрэгцээтэй уураг, нүүрс ус, өөх тос, эрдэс бодис , амин дэм, ус зэрэг төрлийн шим тэжээлийн бодисыг үр тариа, мах, хүнсний ногоо, жимс, сүү, сүүн бүтээгдэхүүн, тос гэсэн 6 бүлэг хүнсний бүтээгдэхүүнээс авдаг.
4. Ургамлын гаралтай хүнс түлхүү хэрэглэх
Бүхэл үр тариа, жимс жимсгэнэ, хүнсний ногоог өдөр бүр хэрэглэснээр олон төрлийн өвчнөөс хамгаалж чадна. Эдгээр нь хүний бие мах-бодийн өвчин эсэргүүцэх чадавхыг бүрдүүлдэг аминдэм, эрдэс бодис, эслэг зэрэг биологийн идэвхт бодис харьцангуй ихээр агуулдаг.
Эслэг нь ходоод гэдэсний булчингийн үйл ажиллагааг эрчимжүүлж улмаар хорт хавдар, зүрх судасны эмгэгээс хамгаалах үйлчилгээтэй бодис юм.
5. Сүү, цагаан идээний хэрэглээг эрхэмлэх
Сүү, цагаан идээг тогтмол хэрэглэх нь таны шүд, ясыг бат бэх болгож, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих үйлчлэл үзүүлнэ. Өсвөр насны болон жирэмсэн эхчүүд, өндөр настны хоногт хэрэглэх шингэн зүйлийн зонхилох хувийг сүү, эсвэл түүгээр хийсэн ундаа эзэлж байх хэрэгтэй.
6. Амьтны гаралтай тосны хэрэглээг хязгаарлах
Амьтны гаралтай өөх тос нь өсвөр насны хүүхдийн биед нэн чухал хэрэгцээтэй. Энэ нь хүүхдийн бие бялдар өсөн төлжих, мэдрэлийн тогтолцооны хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай. Харин нас ахих тутам өөх тосыг бага хэрэглэх нь таны эрүүл мэндэд эерэг нөлөөтэй. Мал амьтны өөх тос нь холестерол ихээр агуулдаг тул зүрх судасны эмгэг, хавдар хэт таргалах аюулыг дагуулдаг.