- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Энэ оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд 362 сая 832 мянга 639 баримт хэвлэгдэж 238 сая 737 мянга 388 баримт баталгаажсан байна. Ирэх оны нэгдүгээр сарын 8-ны дотор иргэд энэ оны баримтаа бүртгүүлэн баталгаажуулсан байх ёстой. Тэгвэл иргэдийн хувьд зарим бүртгүүлсэн баримтад ААН илгээгээгүй гэсэн төлөв гарч ирдэг. Үүнийг хэрхэн засах талаар ТЕГ-ын Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын байцаагч Н.Жаргалцэцэгээс тодруулсан юм.
Заавал дахин давтагдашгүй төлбөрийн дугаар буюу 35 оронтой тоог нь үнийн дүнтэй хамт хийснээр уг баримт засагддаг гэсэн үг
-ААН илгээгээгүй гэсэн төлөвтэй баримт ямар учраас үүсдэг талаар тайлбарлахгүй юу?
-ААН илгээгээгүй төлөв маань өөрөө нэлээн олон шалтгаанаас болдог. Нэгдүгээрт, үнэхээр тухайн аж ахуйн нэгж нь баримтаа ирүүлээгүй байдаг. Өөрөөр хэлбэл, хуулийн хугацаа буюу 72 цагийн дотор илгээх ёстой. Хэрэглэгч QR кодоор уншуулахад бүртгэгдлээ гэж гарч ирдэг. Тухайн бараа бүтээгдэхүүний кодыг 72 цагийн дотор бүртгүүлсэн мөртлөө ААН илгээгээгүй төлөв байвал тухайн байгууллага мэдээллээ ирүүлээгүй байна гэсэн үг.
Хоёрдугаарт, QR код уншигдах боломжгүй баримтыг гараар оруулдаг. Гараар оруулахад сугалааны эхний хоёр үсгийг буруу оруулах, арын найман орныг зөв буруу бичсэн тохиолдолд ААН илгээгээгүй гэсэн төлөвт орчихдог.
Гуравдугаарт, үнийн дүнг буруу оруулснаас болж бас ААН илгээгээгүй гэсэн төлөв үүсдэг. Зарим хэрэглэгчдийн хувьд дэлгүүрээс бараа авангуутаа буцаалт хийдэг. Баримтаа бүртгүүлсэн мөртлөө бараагаа буцаачихдаг. Тэгэхээр татвар төлөгч бизнес маань энэ барааг буцаасан гэдэг үүднээс буцаалтаар тэмдэглэн баримт дээр нь ААН илгээгээгүй гэсэн төлөв үүсдэг.
-ААН илгээгээгүй гэсэн төлөвтэй баримтыг хэрхэн засах ёстой вэ?
-ААН илгээгээгүй байгаа төлөвтэй баримтыг нэгдүгээрт ebrimt.mn сайтад сугалааны дугаараар оруулах уу, дахин давтагдашгүй төлбөрийн дугаараар оруулах уу гэсэн сонголтоос баримт тань байвал дахин давтагдашгүй төлбөрийн дугаараар оруулаад тухайн баримт маань илгээгдсэн, илгээгдээгүй гэсэн төлөв гарч ирдэг. Илгээгдсэн байвал таны баримт автоматаар уншигдаад ороод ирчихнэ.
Сугалааны дугаар буруу байвал ААН илгээгээгүй гэсэн төлөвөө устгаад дахин төлбөрийн баримтаа оруулж болно гэсэн үг. Заавал дахин давтагдашгүй төлбөрийн дугаар буюу 35 оронтой тоог нь үнийн дүнтэй хамт хийснээр уг баримт засагддаг гэсэн үг.
Түүнчлэн өмнөх сарын сугалааны дугаарыг нөхөж өгсөн тохиолдолд CI000 дугаартай баримт өгдөг. Уг баримтыг авсан тохиолдолд заавал дахин давтагдашгүй дугаараар бүртгүүлснээр баталгаажна. Тэгэхгүй бол QR код болон сугалааны дугаараар бүртгүүлсэн тохиолдолд ААН илгээгээгүй гэсэн төлөв гарч ирдэг.
-Ирэх оны нэгдүгээр сарын 8-ны дотор иргэд баримтаа бүртгүүлсэн байх ёстой гэсэн. Дээрх хугацаанаас хойш 2018 оны баримтаа бүртгүүлбэл яах вэ?
-Ирэх оны нэгдүгээр сарын 8-ны дотор иргэд баримтаа бүртгүүлэх хэрэгтэй. 2018 оны баримтаа 2019 оны нэгдүгээр сарын 9-ноос хойш бүртгүүлбэл тухайн баримт маань ААН илгээгээгүй гэсэн төлөвт орчихдог. Яагаад гэвэл буцаан олголт маань ирэх оны нэгдүгээр сарын 8-наар тасалбар болон хаагддаг. Дээрх хугацаанаас хойш уншуулсан баримтын урамшуулал бодогдохгүй гэсэн үг.
их дээд сургуулийн хөнгөлөлт, орон сууцны хөнгөлөлтийн чөлөөлтөнд дээр заавал Ебаримтыг шаардаж байгаа
-Зарим иргэдийн хувьд бүртгэлийн дугаар, нууц үгээ мартах тохиолдол гардаг. Дээрх мэдээллийг мартсан бол хэрхэн сэргээх вэ?
-Хэрвээ утасны дугаар тань солигдоогүй бол 131313 тусгай дугаар луу “?” тэмдэгтийг илгээснээр таны дугаар дээр бүртгэлтэй хэрэглэгчийн нэр, бүртгэл ирдэг. Бүртгэгдээд гарч ирэхгүй байна гэвэл ТЕГ-ын 18001288 залган регистрийн дугаараа шүүлгүүлэн засвараа хийлгэж болно. Түүнчлэн харилцах банкны дансны дугаараа зөв хийсэн эсэхээ шалган баталгаажуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол хаагдсан банкны данс руу таны урамшууллын мөнгө орохгүй буцаагддаг байгаа.
-Он гараад татварын хөнгөлөлт олгогдож эхэлнэ. Иргэд юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
-Хувь хүний албан татварын чөлөөлт буюу их дээд сургуулийн хөнгөлөлт, орон сууцны хөнгөлөлтийн чөлөөлтөнд дээр заавал Ебаримтыг шаардаж байгаа. Бүрдүүлэх материалын жагсаалт хивээрэй. Төлбөр төлсөн баримт маань заавал Ебаримттай байх ёстой. Иргэд тухайн газраас нэхэж авах ёстой бөгөөд өгөхгүй гэвэл гомдлоо харьяа татварын газарт мэдүүлэх боломжтой.