- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Энэ оны байдлаар Улаанбаатар хот орчимд нийт 873 удаагийн газар хөдлөлийн төлөв байдал бүртгэгдсэн байна.
Хустайн болон Эмээлтийн хагарал, Шархай, Авдар уулын хагарал, Гүнжийн хагарал, Мөнгөнморьтын гээд Улаанбаатарыг тал талаас нь “бүсэлсэн” зургаан хагарал дунджаар 6.5-7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлийн улмаас үүсчээ.
Тэгвэл энэ онд ОБЕГ-ын урилгаар ирсэн Японы эрдэмтэд долоо дахь хагарлыг илрүүлсэн нь Улаанбаатар хотын яг дундуур дайран өнгөрсөн 50-иад км урт “шинэ голомт” аж. Тодруулбал, Налайхын Хонхор орчмоос эхлээд Улаанбаатар хот дундуур дайрч, Нарангийн энгэрийн хогийн цэг хүртэлх 50-иад км газрыг хамарсан эл хагарал нь 1000 гаруй жилийн настай гэдгийг урьдчилан тогтоожээ.
Америкчууд 1960-аад онд тагнуулын зорилгоор авч байсан маш сайн нарийвчлалтай сансрын зургуудаа нууцын зэрэглэлээс гаргасны дунд (2011 онд) Улаанбаатар орчмын энэхүү зураг байсныг япон эрдэмтэн худалдан авч судалсан байна.
Энэ хагарлыг Улаанбаатарын хагарал гэж нэрлээд байгаа. Улаанбаатарын хагарлын өмнөд талыг нь Бугатын, төвийн хэсгийг нь Улаанбаатарын хагарал, баруун хойд талыг нь Наран хагарал гэж хуваасан ажээ.