Микрософт корпорацийг үүсгэн байгуулагчдын нэг Пол Аллены санаачилж хөрөнгө оруулсан “аварга том” нисэх онгоц бүтээх төсөл дуусчээ.
2011 оноос хойш долоон жилийн турш бүтээсэн дэлхийн хамгийн том онгоц “Стратолаунч” энэ намар анхны нислэгээ хийх юм. 117 метр урт далавч, хоёр их бие бүхий аварга онгоцыг АНУ-ын шилдэг нислэгийн инженер Бөрт Рутан зохион бүтээсэн байна.
“Стратолаунч”-ийг агаар мандалд хөөргөж дэлхийн тойрог замд оруулах пуужингуудыг тээвэрлэнэ. Сансрын харилцаа холбооны жижиг хиймэл дагуулуудыг онгоцоор тээвэрлэн хөөргөх нь хялбар төдийгүй хэмнэлттэй юм. Тиймээс сүүлийн үеийн нислэгийн компаниуд хиймэл дагуул, пуужин тээвэрлэгч онгоцны үйлдвэрлэлд ихээхэн анхаарал хандуулж байна. Пол Аллены хөрөнгө оруулсан Стратолаунч онгоц 2020 оноос Пегасус пуужин тээвэрлэх боломжтой болно.
Гэвч 443 кг жинтэй 40 сая долларын пуужинг сансарт нисгэхээс илүү “Space X” компаний “Фалкон 9” хиймэл дагуулыг хөөргөх арга хялбар тул сүүлийн жилүүдэд Пегасусыг ховор нисгэжээ. Гэхдээ Стратолаунчийн нислэгийн үнэ өртгийн талаар тогтсон дүн гараагүй ч 12-15 сая доллар байж магадгүй гэж шинжээчид таамаглаж байна.
Цаг агаарын байдал, агаарын замын ачаалал зэрэг олон зүйлээс шалтгаалж онгоцноос пуужин хөөргөхөд багагүй бэрхшээл тулгардаг ч Пол Аллены онгоц дөрвөн жилийн дараа дөрвөн тонн жинтэй дундаж хэмжээтэй пуужин хөөргөх боломжтой гэжээ.
Эх сурвалж: /www.qz.com/